Хоёрдугаар лекц

Тэнгэрийн нүдний асуудал

Маш олон чигон багш нар бас тэнгэрийн нүдний зарим байдлыг ярьдаг, гэхдээ ном өөр өөр давхаргад өөр өөр илрэлийн хэлбэртэй байдаг. Аль нэг давхаргад бясалгаж хүрсэн хүн, түүнд зөвхөн тэр давхарга дундын байдал л харагддаг, энэ давхаргаас гарсан үнэн байдал түүнд харагдахгүй, бас үнэмшихгүй, иймээс тэр өөрийнхөө энэ давхаргад харсан зүйлийг үнэн гэж үздэг. Тэр тийм өндөр давхаргад бясалгаж хүрээгүй байхдаа, тэр тэдгээр зүйлийг байдаггүй гэж үздэг, үнэмшихгүй, энэ бол давхаргын шийдэл юм, түүний бодол дээшээ алгасаж чадахгүй. Өөрөөр яривал, хүний тэнгэрийн нүдний энэ асуудал дээр, зарим хүн ийм учиртай, зарим хүн тийм учиртай гэж ярьдаг, эцэст нь маш замбараагүй ярьдаг, хэн ч түүнийг эцэст нь тодорхой ярьж чадаагүй, үнэндээ энэ тэнгэрийн нүдийг доод давхаргад тодорхой ярьж чадахгүй. Урьд нь, тэнгэрийн нүдний бүтэц нууцын дундахь нууцад харъяалагддаг байсан учраас, энгийн хүнд мэдэгдүүлэхгүй, иймээс угаасаа ярих хүн байхгүй. Мөн бид энд хуучны тэр онолыг тойрч ярьж байгаа юм биш, бидний орчин үеийн шинжлэх ухаанаар, хамгийн гүехэн ойлгодог орчин үеийн үгээр түүнийг тайлбарлая, мөн түүний үндэсний асуудлыг яръя.

Бидний ярьж байгаа тэнгэрийн нүд, үнэндээ бол хүний хоёр хөмсөгний дундаас жоохон дээших энэ цэг нь буурцагны цогцтой холбогдсон энэ газарт байдаг, энэ бол гол зам. Биен дээр бас маш олон нүд байдаг, Бумба сүв болгоныг нэг нүд гэж ярьдаг. Бумба биеийн цэгийг сүв гэж ярьдаг, хятад эмчилгээнд цэг гэж ярьдаг. Буддизмд арьсны нүх болгоныг нэг нүд гэж ярьдаг, иймээс зарим хүн чихээрээ үсэг таньдаг, гараараа, ар дагзаараа хардаг, бас зарим нь хөлөөрөө, гэдсээрээ хардаг, бүгд болдог. Тэнгэрийн нүдийг ярихдаа, бид эхлээд бидний хүний энэ хоёр махан нүдийг яръя. Одоо зарим хүн энэ хоёр нүдээр бидний энэ дэлхийн бүх материал, бүх юмсыг хардаг гэж үздэг. Иймээс зарим хүнд нэг гүжүүд төсөөлөл бий болдог, тэр нүдээрээ харсан зүйлийг үнэн бодьтой гэж үздэг; харагдахгүй зүйлд үнэмшдэггүй. Хуучин ийм хүний ухамсар нь муу гэж үздэг байсан, зарим хүн ухамсар яагаад муу гэдгийг ойлгодоггүй. Харагдахгүй бол үнэмшихгүй, энэ үгийг сонсохоор их зүй ёстой. Гэхдээ жоохон өндөр давхаргад харахад энэ нь зүй ёсгүй болчихно. Цаг хугацааны орон зай болгон, бүгд бие бодиор бүтээгдсэн байдаг, мэдээж өөр өөр цаг хугацааны орон зайд өөр өөр бие бодийн бүтэцтэй, өөр өөр амь бодийн янз бүрийн илрэх хэлбэртэй байдаг.

Би та бүгдэд нэг жишээ яръя, Буддын шашин хүн төрөлхтний нийгмийн бүх байдлыг хий үзэгдэл, бодит биш гэж үздэг. Яагаад хий үзэгдэл гэж? Энэ нь үнэн бодитоор тэнд тавигдсан зүйл, хэн түүнийг хий үзэгдэл гэж ярьж болох юм бэ? Бие бодийн орших хэлбэр нь ийм байдаг, гэхдээ түүний илэрч байгаа хэлбэр нь ийм биш. Мөн бидний нүд ийм нэг гон чадвартай, бидний энэ бие бодийн орон зайны бодисыг бид нарт одоо харж байгаа ийм байдалд тогтоодог. Үнэндээ тэр ийм байдал биш, бидний энэ орон зайд тэр бас ийм байдаггүй. Жишээ нь, микроскопоор хүнийг харвал ямар янзтай вэ? Бүх бие нэг сул, жижигхэн молекулиар бүтээгдсэн, элс шиг, мөхлөг байдалтай, хөдөлж байдаг, электрон атомын цөмийг тойрч хөдөлж байдаг, бүх бие нь бүгд гүрвэлзэж, хөдөлж байдаг. Биеийн гадаргуу тал нь гөлгөр биш, тэгш биш. Сансар ертөнцийн янз бүрийн бодис, ган, төмөр, чулуу бүгд адилхан, түүний дотрын молекулын бүрэлдэхүүн бүгд хөдөлж байдаг, бүх хэлбэр нь чамд харагдахгүй, үнэндээ тэр бүгд тогтсон биш. Энэ ширээ ч гүрвэлзэж байгаа, гэхдээ нүдээрээ үнэн байдлыг харахгүй, энэ хоёр нүд хүнд буруу мэдрэмжийг бий болгодог. Бид нар бичил доогуурх зүйлийг харж чаддаггүй биш, хүнд ийм чадвар байхгүй биш, мөн хүнд төрөлхөөсөө ийм чадвар бүрддэг, зохисон бичил доогуурх зүйлийг тэр харж чаддаг. Яг бид хүн энэ бие бодийн орон зайны энэ хоёр нүд байсны дараа хүнд ийм нэг хий үзэгдлийг бий болгодог: хүнд харуулахгүй. Иймээс хуучин ингэж ярьдаг, хүнд харагдахгүй л бол хүлээн зөвшөөрөхгүй, бясалгалын оронд угаасаа ийм хүний ухамсар нь муу гэж үздэг, энгийн хүний хий үзэгдэлд төөрчихсөн, энгийн хүний дунд төөрсөн, энэ бол шашин дунд угаасаа ярьдаг үг нь юм, үнэндээ бид харахад бас ийм зүй ёстой.

Энэ хоёр нүд бидний одоогийн бие бодийн орон зайны зүйлийг ийм байдалд тогтоодог, үүнээс гадна, түүнд ямар ч чадал байхгүй. Хүн юм харахад, нүдэнд шууд дүрс бий болж байгаа юм биш, нүд зургийн аппаратын кадр шиг, зөвхөн нэг хэрэгсэлийн нөлөөтэй юм. Холыг харахад кадр нь сунгагддаг, бидний нүдэнд ч гэсэн ийм нэг нөлөө гардаг; харанхуй газрыг харахад, хүүхэн хараа том болдог, аппарат харанхуй газар зураг авахдаа, түүний диспичикийг бас том болгоно, эс бөгөөс, гэрэл цохиулалт нь хангалтгүй байвал тэр чигээрээ хар харагдана; гадаа гараад маш гэрэлтэй газар, хүүхэн хараа маш хурдан жижгэрдэг, тэгэхгүй бол, нүд царцана, юу ч тодорхой харж чадахгүй болно, аппарат нь бас ийм үндэслэлтэй юм, диспичик бас жижгэрдэг. Энэ нь зөвхөн бодисыг сорж авдаг, зөвхөн нэг хэрэгсэл л юм. Бид нар жинхэнэ юмыг харахад, хүнийг харахад, бодисын орших хэлбэрийг харахад, хүний тархинд дүрс бий болдог юм. Өөрөөр яривал хүн нүдээрээ харсны дагуу, дараа дахин харааны мэдрэлийн судлын дагуу тархины хойд хэсгийн буурцагны цогцонд дамжуулж, энэ хэсэгт түүний дүрсийг тусган гаргадаг. Өөрөөр яривал жинхэнэ дүрсийг тусган юм харахад, бидний тархины буурцагны цогцын энэ хэсгээр юм, одоогийн анагаах ухаанд үүнийг бас олж мэдсэн.

Бидний ярьж байгаа тэнгэрийн нүдийг нээх нь хүний харааны мэдрэлийн судлаас зайлж, хүний хоёр хөмсөгний дунд нэг зам гаргадаг, буурцагны цогцоор шууд гадагш харуулна, үүнийг тэнгэрийн нүд нээгдэх гэж нэрлэдэг. Зарим хүн ингэж боддог: ингэвэл бодит биш, энэ хоёр нүд ямар ч байсан хэрэгсэлийн нөлөөтэй байна, тэр бодисыг сорж авдаг, нүд байхгүй бол бас болохгүй ш дээ. Одоо үеийн анагаах ухааны задлан шинжилгээ бас ингэж олж мэдсэн, энэ буурцагны цогцны урд талын хэсэг нь, хүний нүдний бүх зохион байгуулах бүтцийг бүрдүүлдэг. Яагаад гэвэл тэр хүний толгойнд байдаг, иймээс тэд үүнийг нэг буурсан нүд гэж ярьдаг. Буурсан нүд мөн үү биш үү, бидний бясалгалын оронд хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ ямар боловч одоогийн анагаах ухаанд аль хэдийн хүний толгойны тэр хэсэгт нэг нүд байгаа гэж олж мэдсэн. Бидний гаргасан энэ зам нь яг түүний энэ цэг рүү хардаг, яг одоогийн анагаах ухаанд таньсантай нийцсэн. Энэ нүд нь бидний энэ хоёр махан нүд хүнд хий үзэгдлийг бий болгодогтой адилгүй, тэр юмс үзэгдлийн мөн чанарыг хардаг, бие бодийн мөн чанарыг хардаг. Иймээс тэнгэрийн нүдний давхарга нь маш өндөр байгаа хүн, тэр бидний энэ орон зайг нэвтэрч өөр цаг хугацааны орон зайг хардаг, энгийн хүнд харагддаггүй байдлыг хардаг; давхарга нь тийм өндөр биш байгаа хүн нэвтэрч харах хүчтэй, ханын цаадах зүйлийг, хүний биеийг нэвт хардаг, түүнд ийм нэг гон чадвар бүрддэг.

Буддизм таван нээгдэлт гэж ярьдаг: махан нүдний нээгдэлт, тэнгэрийн нүдний нээгдэлт, билгийн нүдний нээгдэлт, номын нүдний нээгдэлт, Будда нүдний нээгдэлт. Энэ бол тэнгэрийн нүдний таван том давхарга юм, давхарга болгон бас дээд, дунд, доод гэж хуваагдсан байдаг. Бумба есөн есийн наян нэгэн давхаргын номын нүд гэж ярьдаг. Бид нар энд та бүгдэд тэнгэрийн нүдийг нээж өгнө, гэхдээ тэнгэрийн нүдний нээгдэлтнээс доогуур нээж өгөхгүй. Яагаад вэ? хэдийгээр чи энд суугаад бясалгаж эхэлсэн ч, чи ямар ч боловч энгийн хүний дундаас дөнгөж алхаж байна, маш олон энгийн хүний зууралдсан сэтгэлийг орхиогүй байна. Хэрэв тэнгэрийн нүдний нээгдэлтнээс доогуур нээчихвэл, энгийн хүний үздэг онцгой чадвар чамд гарна, чи хананы цаадах зүйлийг харж чадна, хүний биеийг нэвтэрч харна. Хэрвээ бид энэ гон чадварыг ингэж дэлгэрүүлэн тараавал, хүн болгонд ийм хэмжээнд нээж өгвөл, энгийн хүний нийгмийг маш ноцтойгоор үймүүлнэ, энгийн хүний нийгмийн байдлыг сүйтгэнэ. Улсын нууцыг нууцлаж чадахгүй; хүн хувцас өмссөн ч өмсөөгүйтэй адилхан болчихно; хүн өрөөнд байхад чи гаднаас нь харчихна; гудамжинд явж байхдаа сугалаа харчихаад, магадгүй нэгдүгээр шагналыг нь чи сугалчихна, ийм байвал болохгүй! Та бүгд бодол доо, нэг нэгээрээ бүгд тэнгэрийн нүдний нээгдэлтэй тэнгэрийн нүдтэй хүн, тэр хүн төрөлхтний нийгэм юм уу? Ноцтойгоор хүн төрөлхтний нийгмийг үймүүлэх байдлыг туйлаас оршихыг зөвшөөрөхгүй. Би хэрвээ үнэндээ чамд энэ давхаргад нээж өгвөл, чи магадгүй тэр дороо чигон багш болно. Зарим хүмүүс урьд нь чигон багш болох хүсэлтэй байсан, гэнэт тэнгэрийн нүд нээгдчихвэл, яг хүний өвчнийг эдгээж өгнө. Би ингэвэл чамайг буруу зам руу дагуулсан биш гэж үү?

Тэгвэл би чамд ямар давхаргад нээж өгөх вэ? би чамд шууд билгийн нүдний нээгдэлт энэ давхаргад нээж өгнө. Дээд давхаргад нээж өгвөл, чиний зан авир хүрэхгүй; доод давхаргад нээж өгвөл, ноцтойгоор энгийн хүний нийгмийн байдлыг сүйтгэнэ. Билгийн нүдний нээгдэлтэд нээж өгвөл, чамд хананы цаадахыг харах, хүний биеийг нэвтэрч харах ийм чадвар бүрдэхгүй, гэхдээ чи өөр орон зайн орших байдлыг харж чадна. Энэ нь ямар ашигтай вэ? энэ нь чиний бясалгах итгэлийг бэхжүүлнэ, чи үнэн бодитой энгийн хүнд харагдахгүй зүйлийг харна, чи түүнийг үнэндээ оршиж байгаа гэдгийг мэдрэх болно. Одоо чи тодорхой харсан ч, тодорхой харахгүй ч, чамд энэ л давхаргад нээж өгнө, чамд бясалгал хийхэд ашигтай. Жинхэнэ аугаа номыг бясалгадаг хүн, хатуугаар зан авираа дээшлүүлэхийг шаардана, энэ номыг уншвал адилхан үр дүнтэй.

Хүний тэнгэрийн нүдний давхаргыг шийддэг зүйл нь юу вэ? чамд тэнгэрийн нүд нээж өгсний дараа бүх юмыг харчихна гэж байгаа юм биш, ийм биш юм, түүнд бас нэг давхаргын хуваалт байдаг. Тэгвэл энэ давхаргыг ямар зүйлээр шийддэг вэ? гурван хүчин зүйл байдаг: нэгдэхь хүчин зүйл нь хүний тэнгэрийн нүд дотроос гадна хүртэл заавал нэг оронтой байх ёстой, бид нар түүнийг охь хий гэдэг. Түүнд ямар нөлөө гардаг вэ? зурагтны экран шиг, хэрэв экран нунтаг байхгүй бол, зурагт ассаны дараа, тэр бол нэг лампчик, зөвхөн гэрэл л байна, дүрс нь байхгүй. Яагаад гэвэл экран нунтаг байсан учраас, тэр дүрс тодрон гарч ирдэг. Мэдээж энэ жишээ бас тийм тохиромжтой биш. Яагаад гэвэл бид бол шууд харж байна, тэр бол экранаар илэрч байна, ерөнхийдөө ийм утгатай л юм. Энэ охь хий маш нандин, буянаас боловсрогдон гарч ирсэн бүүр охь зүйлээр бүтээгдсэн юм. Ер нь хүн болгонд байгаа охь хий бүгд адилгүй, арван мянган хүний дунд магадгүй хоёр хүн нэг давхаргад байдаг.

Тэнгэрийн нүдний давхарга шууд бидний энэ сансар ертөнцийн номын илрэл юм. Энэ бол ер бусын зүйл, хүний зан авиртай их нягт холбоотой, хүний зан авир нь доор байвал, түүний давхарга нь бас доор юм. Яагаад гэвэл зан авир нь доор байхад, түүний энэ охь хий их гээгдсэн юм; мөн энэ хүний зан авир нь маш өндөр байвал, тэр багаасаа том болтлоо энгийн хүний нийгэмд, нэр төр, ашиг хонжоо, хүн хүний хоорондын зөрчилд, өөрийнхөө ашиг, хүсэл сэтгэлийг бүгдийг нь даруй харснаас, охь хий нь магадгүй нэлээд сайн хадгалагддаг, иймээс тэнгэрийн нүд нээгдсэний дараа, нэлээд тодорхой хардаг. Зургаан наснаас дооших хүүхдэд нээгдсэний дараа маш тодорхой харагддаг, бас их амархан нээгддэг, нэг үгээр л нээгдчихдэг.

Энгийн хүний нийгмийн догшин урсгалд, өнгө оруулдаг саванд байгаа юм шиг бохирдож, хүмүүс зөв гэж үздэг зүйл нь, үнэндээ маш олон зүйл буруу юм. Хүн болгон сайхан амьдрахыг хүсдэг биз дээ? Сайхан амьдрахыг хүсвэл, магадгүй өөр хүний ашгийг хохироож, магадгүй хүний амиа хичээсэн сэтгэлийг дээш өдөөж, магадгүй өөр хүний ашгийг авч, өөр хүнийг дээрэлхэж, өөр хүнийг хохироодог. Өөрийнхөө ашгийн төлөө, энгийн хүний дунд булаацалдаж, тэмцэлдэнэ, энэ нь сансар ертөнцийн мөн чанартай эсрэг болсон юм биш үү? Иймээс хүн зөв гэж үздэг зүйл нь, магадгүй зөв биш. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ, том хүн үргэлж түүнийг ирээдүйд энгийн хүний нийгэмд хөлөө олуулахын тулд, бүр багаас нь "чи жоохон сэргэлэн бай" гэж хүмүүжүүлдэг. "Сэргэлэн" бидний энэ сансар ертөнцөд харвал аль хэдийн буруутчихсан юм, яагаад гэвэл бид нар байгалийн жам ёсыг дага гэж ярьдаг, өөрийнхөө ашгийг даруу хар. Тэр хүн ийм сэргэлэн, яг л өөрийнхөө ашгийн төлөө ийм байдаг. "Хэн чамайг дээрэлхсэн, чи түүний багштай ярь, түүний эцэг эхтэй нь ярь" , "зам дээр мөнгө байвал чи кармаал", ингэж түүнийг хүмүүжүүлдэг. Бүр багаасаа том болтлоо энэ хүүхдийн хүлээж авсан зүйл нь ихтчихвэл, аажмаар тэр энгийн хүний нийгэмд амиа хичээсэн сэтгэл нь улам их болж, бусдыг хонжиж, буянаа алддаг.

Буян гэдэг энэ бие бодийг алдчихвал гээгдэхгүй, харин энэ нь өөр хүнд хувиран очдог, гэвч энэ охь хий нь гээгдэнэ. Хэрэв энэ хүн багаасаа том болтлоо их хэрсүү байвал, өөрийн ашгаа маш чанга барьдаг, ашиг хонжоо хөөцөлддөг, ер нь ийм хүний тэнгэрйин нүд нээгдсэн ч болохгүй, тодорхой харж чадахгүй, гэхдээ үүнээс хойш үүрд болохгүй гэж байгаа юм биш. Яагаад вэ? яагаад гэвэл бид бясалгалын явцад үндсэндээ буцаж үнэнд хүрнэ, үргэлж бясалгана, тэгвэл үргэлж охь хийгээ нөхнө, шинээр нөхнө. Иймээс зан авирыг ярина, бид бүхэлдээ дээшлэхийг, алгасахыг ярьдаг. Зан авир дээшлэхэд, өөр зүйлс бүгд дагаад дээширнэ; зан авир нь дээшлэхгүй бол, тэнгэрийн нүдний охь хий бас эргээд нөхөгдөхгүй, ёс нь ийм л юм. Хоёрдохь хүчин зүйл нь өөрөө бясалгахад, суурь нь сайн байвал, бас тэнгэрийн нүдийг нээж чадна. Ер нь зарим хүнд тэнгэрийн нүд дөнгөж нээгдэхэд цочдог. Яагаад цочдог вэ? яагаад гэвэл жирийн үед бясалгахдаа орой хулгана цагт хийдэг, шөнө дөлийн нам тайван цагт юм. Тэр бясалгаад бясалгаад, гэнэт нүдний дэргэд нэг том нүдийг хардаг, гэнэт түүнийг цочиодог. Ингэж цочхыг басамжлаж болохгүй, үүнээс хойш айгаад бясалгал хийхгүй болдог. Яасан аймар юм! тийм том нүд, анилзаад харж байдаг, маш тодорхой. Иймээс зарим хүн тэр нүдийг мангасын нүд гэдэг, бас зарим хүн Будда нүд гэдэг гэх мэт, үнэндээ энэ нь чиний өөрийн нүд юм. Мэдээж, бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална. Бясалгаж байгаа хүн бүх гонын хувирах явцад, өөр орон зайнд маш төвөгтэй нэг явцтай байдаг, бас зөвхөн нэг орон зайнд ч биш, бүх орон зайн, орон зай болгонд байгаа бие нь бүгд өөрчлөгдөж байдаг. Чи өөрөө хийж чадах юм уу? Хийж чадахгүй. Эдгээр зүйлсийг бүгдийг нь багш зохицуулдаг юм, үүнийг багш хийж байдаг, иймээс бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална гэж ярьдаг. Чи өөрөө зөвхөн ийм хүсэлтэй, ингэж боддог, жинхэнэ энэ зүйлийг хийсэн нь багш юм.

Зарим хүн өөрөө бясалгаад тэнгэрийн нүдийг нээдэг, бид чиний нүд гэж хэлнэ, гэхдээ чи өөрөө хувиргаж гаргаж чадахгүй. Зарим хүн багштай, багш чинь чиний тэнгэрийн нүд нээгдсэнийг хараад, нэг нүдийг хувиргаж чамд өгчихдөг, түүнийг үнэн нүд гэдэг. Мэдээж зарим хүнд багш байхгүй, тэгэхдээ замдаа дайрсан нэг багш байна. Буддизмд ингэж ярьдаг: Будда байхгүй газар гэж байхгүй, энд тэндгүй байдаг, ийм их хэмжээгээр байдаг, зарим хүн бас ингэж ярьдаг: толгойноос нэг метрийн өндөрт бурхан байдаг, энэ нь маш олон гэсэн үг. Замд явж байгаа багш чамайг сайн бясалгасаныг харсан, тэнгэрийн нүд чинь нээгдсэн, гэхдээ нэг нүд дутуу байна, тэгээд хувиргаад чамд өгнө, энэ нь чамайг өөрөө бясалгаад гаргасанд тооцогддог. Яагаад гэвэл хүнийг аврахад нөхцөл ярихгүй, үнэ өртөг ярихгүй, хөлс авахгүй, бас нэр төр ярихгүй, энгийн хүний үлгэр жишээч хүнээс маш өндөр байдаг, энэ бүгдийг нинжин сэтгэлээс үйлддэг юм.

Хүний тэнгэрийн нүд нээгдсэний дараа, ийм нэг байдал гардаг: Туяанд нүд царцдаг нь маш айхтар, нүд цочроом мэт мэдэрдэг. Үнэндээ чиний нүдийг цочроосон юм биш, харин буурцагны цогцыг чинь цочроосноос, чи нүдээ цочроом мэт мэдэрдэг. Учир нь чамд энэ нүд байхгүй байсан, чамд энэ нүдийг өгсөний дараа, нүд чинь цочроом мэт мэдрэхгүй болно. Бидний нэг хэсэг хүмүүс энэ нүдийг мэдэрдэг ба хардаг. Яагаад гэвэл тэр сансар ертөнцийн мөн чанартай адил, тэр маш гэнэн цайлган, мөн маш гайхамшигтай, бас дотогшоо хардаг, чиний тэнгэрийн нүд нээгдсэн үгүйг, харж чадах чадахгүйг чинь хардаг, тэр бас дотогшоо чамайг хардаг. Энэ үед чиний тэнгэрийн нүд нээгдчихсэн юм, тэр яг энэ үед чамайг харж байна, гэнэт чи тэрийг харчихаад цочидог. Үнэндээ энэ бол чиний нүд, чи үүнээс хойш дахиад юм харахдаа энэ нүдээрээ харна, чамд энэ нүд байхгүй бол үндсэндээ хараж чадахгүй, нээгдсэн ч харагдахгүй.

Гуравдахь хүчин зүйл бол давхарга нь нэвтрэхэд илэрсэн янз бүрийн орон зайн болгоны зөрөө, энэ бол жинхэнэ давхаргыг шийдэх асуудал юм. Юм харахдаа гол замаас гадна, хүнд бас олон дэд зам байдаг. Буддизмд арьсны нүх болгон нэг нүд гэж ярьдаг; Бумбад биеийн сүв болгон нүд гэж ярьдаг, энэ нь бүх сүв нь бүгд нүд юм. Мэдээж түүний ярьсан нь мөн л ном биен дээр хувирах нэг янзын хэлбэр юм, харж чадахгүй газар гэж байхгүй.

Бидний ярьж байгаа давхарга үүнтэй адилгүй. Гол замаас гадна, хоёр хөмсөг, зовхины дээгүүр, зовхины доогуур мөн хамрын хоёр хажуу талд бас хэдэн гол дэд зам байдаг. Эдгээр нь давхарга нэвтрэх асуудлыг шийддэг. Мэдээж жирийн бясалгадаг хүн, хэрвээ энэ хэдэн газраар харж чадвал, энэ хүний нэвтэрсэн давхарга нь аль хэдийн маш өндөр болсон юм. Зарим хүн нүдээрээ бас харж чаддаг, тэр нүдээ бас бүрэн бясалгасан юм, мөн янз бүрийн гон чадварын хэлбэрийг бүрдүүлдэг. Гэхдээ энэ нүдийг сайн барьж чадахгүй байвал, тэр үргэлж энэ юмыг харчихаад тэр юмыг харж чадахгүй бол, бас болохгүй, иймээс зарим хүн үргэлж нэг нүдээрээ тэр талыг хараад, нөгөө нүдээрээ энэ талыг хардаг. Түүнчлэн энэ нүдний (баруун нүд) доогуур дэд зам байхгүй, яагаад гэвэл энэ номтой шууд хамааралтай, хүн муу зүйл хийхэд баруун нүдээр харах дуртай, иймээс баруун нүдний доогуур дэд зам байхгүй. Энэ бол гурамсан ертөнцийн номын бясалгалын дунд гарсан хэдэн гол дэд зам юм. Маш дээд давхаргад хүрэхэд, гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарсаны дараа, бас хувилсан нүд шиг тийм янзын нүд гардаг, энэ нь нүүрний дээд хэсэгт нэг том нүд үүсдэг, энэ нүдний дотор тоолж барашгүй жижиг нүднүүд байдаг. Зарим маш дээд аугаа гэгээрэгч нарын бясалгаж гаргасан нүд нь маш их олон, нүүр дүүрэн нүдтэй. Бүх нүд нь бүгд энэ том нүдний дагуугаар хардаг, юу хармаар байна тэрийгээ хардаг, нэг харахад бүх давхаргын зүйлийг бүгдийг нь хардаг. Одоогийн амьтан судлаачид, шавьж судлаачид ялааг судалсан. Ялааны нүд маш том, микроскопоор харахад, түүний дотор тоолшгүй жижиг нүдтэй, түүнийг хувилсан нүд гэж нэрлэдэг. Маш өндөр давхаргад хүрэхэд магадгүй ийм байдал гарна, Рулайгаас маш өндөр байхад магадгүй ийм байдал гарна. Гэхдээ энгийн хүнд харагдахгүй, жирийн давхаргад бас түүний оршиж байгаа нь харагдахгүй, зөвхөн энгийн хүнтэй адил харагддаг, яагаад гэвэл тэр өөр орон зайд байдаг. Энэ нь давхаргын нэвтрэлтийг ярьж байгаа юм, өөрөөр яривал орон зай болгоныг нэвтэрч чадах асуудал юм.

Би бараг тэнгэрийн нүдний бүтцийг та бүгдэд ярьчихлаа. Бид гадны хүчээр чамд тэнгэрийн нүдийг нээнэ, энэ нь хурдан бөгөөд амар. Би тэнгэрийн нүдийг ярихдаа, бидний хүн болгоны дух чангарч, мах нь нийлж, дотогш шурган орж байгааг мэдэрнэ. Ийм байгаа биз? Ийм байдаг. Энд ирээд жинхэнэ сэтгэл санаагаа тавиад Фалунь Дафаг сурч байгаа хүнд, хүн болгонд ийм мэдрэмж байна, хүч нь бас маш их, дотогшоо тулдаг. Бид нар зориуд тэнгэрийн нүдийг нээх гоныг гаргаж чамд тэнгэрийн нүдийг нээж өгч байгаа, түүнчлэн бас Фалунь гаргаад чамд засч өгч байгаа. Бид тэнгэрийн нүдийг ярихдаа, жинхэнэ Фалунь Дафаг бясалгавал, бид хүн болгонд нээж өгнө, гэхдээ хүн болгон тодорхой харж чадна гэж байгаа юм биш, бас хүн болгон харж чаддаг гэж байгаа юм биш, энэ нь чиний өөрийн биетэй шууд холбоотой. Зүгээр, чамд харагдахгүй байгаа нь зүгээр, аажим аажмаар бясалга. Чи үргэлж давхаргаа дээшлүүлэхийн дагуугаар, чи аажмаар харж чадна, тодорхой харж чадахгүйгээс аажмаар тодорхой харж чадна. Гагцхүү чи бясалгавал, чи сэтгэл шулуудаж бясалгавал, чиний гээгдсэн бүгд нөхөгдөн ирнэ.

Чи өөрөө тэнгэрийн нүдийг нээе гэвэл нэлээд хэцүү. Бид өөрсдөө тэнгэрийн нүдийг нээх хэдэн хэлбэрийг ярья. Жишээ нь бидний зарим хүн самтад суухдаа духыг ажиглахад, тэнгэрийн нүдийг ажиглахад, дух нь хав харанхуй мэт мэдэрдэг, юу ч байхгүй. Хугацаа нь уртсах тусам, тэр духаа аажмаар цагаарч байгаа мэт мэдэрнэ. Нэг хэсэг хугацаанд бясалгаад, түүний дух нь аажмаар гэгээрч байгааг мэдэрдэг, гэгээрсэний дараа улаан өнгө гардаг. Энэ үе хүртэл тэр дэлгэрнэ, кино, зурагтан дээр гардаг цэцгийн дэлбээ шиг гэнэт дэлгэрдэг, ийм үзэгдэл гардаг. Тэр улаан өнгө нь уул нь тэгшхэн байснаа, гэнэт дундаас нь товоодог, үргэлж урваж хүрвэж дэлбээлж байдаг. Чи өөрөө тэрийг бүгдийг нь дэлбээлж дуусах хүртэл нь хүсвэл, найм, арван жил бараг чадахгүй, яагаад гэвэл тэнгэрийн нүд нь бүхэлдээ бөглөрчихдөг. Зарим хүний тэнгэрийн нүд нь бөглөрөөгүй байдаг, түүнд зам бүрддэг, гэхдээ тэр бясалгал хийгээгүй учираас, түүнд энерги байхгүй, иймээс тэр бясалгал хийхдээ гэнэт нүдний дэргэд нэг хав харанхуй бөөрөнхий юм гарч ирдэг. Бясалгаад хугацаа нь уртсахад, тэр аажмаар цагаарч, дараа нь аажмаар гэрэл гэгээтэй болдог, эцэст нь улам улам гэгээтэй болж, жоохон нүд цочроом мэт мэдэрдэг. Зарим хүн ингэж ярьдаг: би нарыг харсан, би сарыг харсан. Үнэндээ чи нарыг ч хараагүй, сарыг ч хараагүй. Тэгвэл чи юу харсан бэ? Энэ замыг л юм. Зарим хүн давхаргыг нэвтрэхдээ нэлээд хурдан, нүд өгсөний дараа, шууд харж чаддаг. Зарим хүн маш их хэцүү, тэр энэ замын дагуу, нэг хонгил шиг, бас зарим нь худаг шиг, бясалгал хиймэгц гадагшаа гүйж явна, тэр ч байтугай унтаж байхдаа өөрөө гадагшаа гүйж байгааг мэдэрдэг. Зарим нь морь унаад давхиж байгаа, зарим нь нисч байгаа, зарим нь гүйж байгаа, зарим нь машин дотор суугаад урагшаа дайрч байгаа юм шиг мэдэрдэг, гэхдээ яаж дайрсан ч тултал нь хүрэхгүй, яагаад гэвэл өөрөө тэнгэрийн нүдийг нээхэд их хэцүү. Бумба хүний биеийг нэг жижиг сансар ертөнц гэж үздэг, хэрэв нэг жижиг сансар ертөнц байвал, та бүгд боддоо, духнаас буурцагны цогц хүртэл хэдэн мянган бээрээс хэтэрсэн хол, иймээс тэр дандаа урагшаа дайрч байгаа мэт мэдэрдэг, яаж дайрсан ч тултал нь хүрэхгүй.

Бумба хүний биеийг жижиг сансар ертөнц гэж үздэг, маш их зүй ёстой. Тэрний зохион байгуулалттай бүтэц нь сансар ертөнцтөй адил гэж байгаа юм биш, бид нар энэ бие бодийн орон зайн биений орших хэлбэрийг ярьж байгаа юм биш. Бидний ярьж байгаа нь, одоогийн шинжлэх ухааны таньсан нь материалын биений эснээс доогуур ямар байдалтай байдаг вэ? Янз бүрийн молекулын бүрэлдэхүүн, молекулаас доогуур бол атом, протон, атомын цөм, электрон, кварк, одоогийн судлагдсанаар хамгийн бага бичил биетэн бол нейтрон. Тэгвэл хамгийн хамгийн жижиг бичил биетэн юу вэ? Үүнийг судлавал маш хэцүү. Шагжамүни өтлөх насандаа ийм нэг зүйл ярьсан: "том зүйл нь хязгааргүй, жижиг зүйл нь бас хязгааргүй". Утга нь юу? Рулай энэ давхаргад, том нь, сансар ертөнцийн зах харагдахгүй; жижиг нь, бие бодийн хамгийн бага бичил биетэн харагдахгүй, тиймээс тэр "том зүйл нь хязгааргүй, жижиг зүйл нь бас хязгааргүй" гэж ярьсан.

Шагжамүни бас гурван мянган хорвоо ертөнцийн номыг ярьсан. Тэр бидний энэ сансар ертөнцийн дунд, бидний энэ тэнгэрийн оёдлын аймагт, бидний хүн төрөлхтөнтэй адил бодит биетэй ийм гурван мянган одон гаригс оршдог. Тэр бас нэг ширхэг элсэн дотор ийм гурван мянган хорвоо ертөнц байдаг гэж ярьсан. Нэг ширхэг элс нэг сансар ертөнц юм шиг, дотор нь бас бидэнтэй адил ийм оюун билэгтэй хүн байдаг, ийм гариг байдаг, бас уул, гол ч байдаг. Сонсоход маш их гүн нууц! Хэрэв ийм байвал, та бүгд боддоо, тэрний дотор бас элс байгаа биз дээ? Тэр элсэн дотор бас л гурван мянган хорвоо ертөнц байгаа биз дээ? Тэгвэл тэр гурван мянган хорвоо ертөнц дотор бас л элс байгаа биз дээ, тэр элсэн дотор өшөө гурван мянган хорвоо ертөнц байгаа биз дээ? Иймээс Рулай энэ давхаргад үүний хязгаар нь харагдахгүй. Хүний молекул эс бас адилхан. Хүмүүс сансар ертөнц хэр том вэ гэдгийг асуудаг, би та бүхэнд ярья, энэ сансар ертөнц хязгаартай, гэхдээ Рулай энэ давхаргад, үүнийг хөвөө хязгааргүй, хязгааргүй том гэж хардаг. Мөн хүний биеийн дотор, молекулаас бичил доогуурын бичил биетэн хүртэл энэ нь сансар ертөнцтэй адил том, сонсоход маш гүн юм. Нэг хүнийг, нэг амийг бий болгохдоо маш их бичил доогуур аль хэдийн түүний тусгаар тогтсон амь бүрэлдэхүүнийг, ба түүний мөн чанарыг нь бүтээсэн байдаг. Иймээс бидний орчин үеийн шинжлэх ухаан энэ зүйлийг судлахад, маш их хол зөрөөтэй, бүх сансар ертөнцөд оршиж байгаа дээд зэргийн оюун билэгт одон гариг дахь тэдгээр амьтай харьцуулж харахад, бидний хүн төрөлхтний технологийн түвшин маш их доогуур байна. Яг нэг цагт нэг газарт өөр орон зай оршиж байгааг нь бид нар нэвтэрч чадахгүй байхад, харин өөр одон гаригаас ирсэн хөлөг шууд өөр орон зайд нисч явдаг, тэр цаг хугацааны орон зайны ухагдахуун нь өөрчлөгдчихсөн, иймээс тэр ирвэл ирнэ, явбал явна, түүний хурдан байдлыг хүний төсөөлөл хүлээж авч чадахгүй.

Бид тэнгэрийн нүдийг ярихдаа ийм асуудлыг ярилаа, яагаад гэвэл чи энэ замаас гаран гүйхдээ, чи хөвөө хязгааргүй гэж мэдэрнэ. Зарим хүн магадгүй өөр нэг байдлыг хардаг: тэр нэг хонгилоор гүйж байгаа юм биш, харин нэг хөвөө хязгааргүй урт замаар урагшаа гүйж байгаа гэж мэдэрдэг, замны хоёр талд уул, ус, хот байна, үргэлж урагшаа гүйж байдаг, сонсоход бүүр ч гүн нууц юм. Миний санаж байгаагаар нэг чигон багш ийм нэг зүйл ярьсан: хүний нэг арьсны нүхэнд нэг хот байдаг, дотор нь вагон, машин явдаг. Өөр хүн сонсчихоод маш их гайхаж, маш нууц мэт санагдсан. Та бүгд мэдэж байгаа, бие бодийн бичил биетэн доогуур бас молекул, атом, протон байдаг, доошоо хөөгөөд харвал, хэрвээ чи давхарга болгоны нэг хавтгайг харж чадвал, гэхдээ нэг цэгийг харах биш, молекулын энэ давхаргын хавтгайг, атомын энэ давхаргын хавтгайг, протон энэ давхаргын хавтгайг, атомын цөмийн энэ давхаргын хавтгайг харж чадвал, чи өөр өөр орон зайн оршиж байгаа хэлбэрийг харчихна. Янз бүрийн бодис, хүний бие ч багтдаг, бүгд сансар ертөнцийн орон зайны орон зайн давхрагуудтай зэрэгцэн нэг цагт оршиж, харилцан нэвтэрдэг. Бидний орчин үеийн физикийн судалгаа бие бодийн бичил биетэнг судлахад, зөвхөн нэг ширхэг бичил биетэнг судалдаг, түүнийг задлан шинжилсэн, атомын цөмийг задалсаны дараа, дахин түүнийг задалсны дараах бүрэлдэхүүнийг судалж байгаа. Хэрэв ийм нэгэн нарийн технологиор задлаж чадвал, түүний энэ давхаргын бүх атомын бүрэлдэхүүн эсвэл молекулын бүрэлдэхүүн, энэ давхаргад байгаа бүх илрэлийг, энэ байдлыг харж чадвал, чи энэ орон зайг нэвтэрсэн юм, өөр орон зайн орших үнэн байдлыг харчихна. Хүний бие гаднах орон зайтай зохицолдож байдаг, тэр бүгд ийм орших хэлбэртэй оршдог.

Өөрөө тэнгэрийн нүдийг нээхэд зарим өөр байдал байдаг, бид нар гол нь нэлээд түгээмэл байдлыг ярьсан. Зарим хүн тэнгэрийн нүд эргэж байна гэж хардаг, Бумбын бясалгалыг хийдэг хүн үргэлж тэнгэрийн нүдэнд эргэж байгааг хардаг, Тайжи таваг "пад" гэж хагардаг, дараа нь түүнд дүрс харагддаг. Гэхдээ тэр чиний толгойн дотор Тайжи байгаа гэж байгаа юм биш, анхандаа багш чинь чамд нэг цогц зүйлийг өгсөн, доторх нэг зүйл нь Тайжи юм, багш чинь чиний тэнгэрийн нүдийг хаачихдаг, нээгдэх цаг нь болоход, тэр хагарчихдаг. Багш зориуд үүнийг чамд зохицуулж өгдөг, чиний толгойнд угаасаа ийм зүйл байгаа юм биш.

Бас нэг хэсэг хүн тэнгэрийн нүдийг нээгдэхийг хөөцөлддөг, гэхдээ хичээллэх тусам улам нээгдэхгүй, учир нь юу вэ? Тэр өөрөө ч мэдэхгүй. Гол учир нь тэнгэрийн нүдийг хүсч болохгүй, хүсэх тусам байхгүй байдаг. Улам их хүсэхэд, тэр нээгдэхгүйгээс гадна бас түүний тэнгэрийн нүдэн дотроос нэг зүйл асгарч гардаг, хар ч биш, цагаан ч биш, тэр зүйл чиний тэнгэрийн нүдийг таглачихдаг. Хугацаа нь уртсаны дараа, тэр маш том орон болдог, гоожих тусам их болно. Тэнгэрийн нүд улам нээгдэхгүй, чи улам ч их хүснэ, энэ зүйл нь маш их гарна, эцэст нь түүний бүх биеийг боочихдог, тэр ч байтугай тэр маш их зузаарч, маш том нэг оронтой болдог. Энэ хүний тэнгэрийн нүд хэрэв үнэндээ нээгдсэн бол, тэр бас л харахгүй, яагаад гэвэл энэ хүн өөрийнхөө зууралдсан сэтгэлээр өөрийгөө боосон. Гагцхүү тэр ирээдүйд дахиад үүнийг бодохгүй, бүүр мөсөн энэ янзын зууралдсан сэтгэлийг орхиход, тэр нь аажмаар байхгүй болно, гэхдээ маш хэцүү маш урт хугацаанд бясалгалын явцыг өнгөрөөнө, энэ бол маш хэрэггүй юм. Зарим хүн үүнийг мэдэхгүй, багш нь түүнд хүсч болохгүй гэнэ, хүсч болохгүй гэж хэлэхэд, тэр итгэхгүй, хүсээд л байна хүсээд л байна, эцэст нь үр дүн нь тэс өөр болно.

Алсыг харах гон чадвар

Тэнгэрийн нүдтэй шууд холбоотой нэг гон чадвар бол алсыг харах юм. Зарим хүн ингэж ярьдаг: би энд суугаад Бээжингийн байдлыг хардаг, Амеркийн байдлыг хардаг, дэлхийн нөгөө талыг хардаг. Зарим хүн ойлгохгүй, шинжлэх ухаанд бас тайлбарлагдашгүй, яагаад ингэдэг вэ? Зарим хүн ингэж, тэгэж, яаж тайлбарласан ч, тайлбарлаж чаддаггүй, хүнд яагаад ийм том чадвар байдаг вэ гэж боддог. Ийм биш, Гурамсан ертөнцийн номын энэ давхаргад бясалгалж байгаа хүнд ийм чадвар байхгүй. Тэр юм харахад, алсын хараа, мөн маш их олон онцгой гон чадварыг багтаадаг нь, бүгд нэг тогтсон орон зайнд нөлөөтэй байдаг, хамгийн том нь ч гэсэн бидний хүн төрөлхтний амьдарч байгаа энэ бие бодийн орон зайгаас гараагүй, ер нь бүгд өөрийнхөө орон зайгаас гарахгүй.

Бидний бие нь нэг тусгай тогтсон орон зайнд нэг оронтой юм, энэ орон нь буяны оронтой нэг орон биш, нэг орон зайнд байгаа юм биш, гэхдээ хүрээний хэмжээ нь адилхан байдаг. Энэ орон нь сансар ертөнцтэй нэг зохицолдох холбоотой байдаг, сансар ертөнцийн цаана юу байгаа нь, түүний энэ орон зайд зохицолдож ирдэг, бүгд зохицолдож ирдэг. Тэр бол нэг дүрс, бодит биш юм. Жишээ нь дэлхийд Америк байдаг, Вашингтон хот байдаг; түүний орон зайд бас Америк тусгагдана, Вашингтон тусгагдана, тэгэхдээ тэр бол дүрс л юм. Гэхдээ дүрс ч гэсэн бие бодийн оршилтой, энэ нь зохицолдсон холбоотой байдаг, цаад талын өөрчлөгдөх байдлыг дагаад өөрчлөгддөг, иймээс зарим хүний ярьдаг алсын харааны гон чадвар нь, тэр өөрийнхөө орон зайны хүрээнд байгаа зүйлийг хардаг юм. Тэр гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарсны дараа, ингэж харахгүй болно, тэр бол шууд харна, үүнийг Буддын номын эрдэм чадал гэдэг, тэр бол сүр хүч нь зүйрлэшгүй их зүйл юм. Гурамсан ертөнцийн номонд алсыг харах гон чадвар гэж ямар учиртай вэ? Би та бүгдэд задлан ярьж өгөе: энэ орны орон зайд, хүний духан хэсэгт нэг толь байдаг, бясалгал хийдэггүй хүнд урвуугаар харчихдаг; бясалгал хийж байгаа хүнд энэ толь эерэгээр болчихдог. Хүний алсыг харах гон чадвар нь гарч ирэхэд, тэр нь нааш цааш эргэдэг. Та бүгдийн мэдэж байгаагаар, киноны пилонк, нэг секунтанд хорин дөрвөн дөрвөлжин шугамаар хөдөлгөөнт зургийг холбодог, хорин дөрвөн дөрвөлжин шугамаас бага байвал лугших хөдөлгөөнтэй харагддаг. Тэр толины эргэх хурдны хэмжээ нь нэг секунтанд хорин дөрвөн дөрвөлжин шугамаас илүү гарсан байдаг, тусгаж харсан зүйлээ толин дээр гаргачихаад эргээд чамд харуулна, дахиад эсрэгээр эргээд, харуулсан зүйлээ арилгадаг. Дараа дахин тусгаад, дахин эргүүлэн харуулна, дахин арилгаж, зогсолтгүйгээр эргээд л байдаг, иймээс чиний харсан зүйлүүд хөдөлгөөнтэй байдаг, энэ нь тэр чиний орон зайнд байгаа зүйлүүдийг тусгаж чамд харуулж байгаа юм, мөн орон зайнд байгаа зүйлүүд том сансар ертөнцөөс зохицолдож ирсэн байдаг.

Тэгвэл хүний биеийн ар талыг яаж харах вэ? Ийм жижигхэн толь, биеийн эргэн тойрныг бүгдийг нь тусгаж чадах юм уу? Та бүгд ингэж мэднэ, хүний тэнгэрийн нүдний давхарга нь нээгдээд тэнгэрийн нүд нээгдэх давхаргаас гараад, билгийн нүдний нээгдэх давхаргад хүрэх энэ үед, бид нар энэ орон зайг нэвтрэнэ. Яг энэ үед, нэвтрэх гээд арай нэвтрээгүй байхдаа, тэнгэрийн нүдэнд нэг өөрчлөлт гардаг: бодисыг харахад бүгд байхгүй болчихдог. Хүнийг харахад ч байхгүй болчихдог, хана ч байхгүй болчихдог, юу ч байхгүй болчихдог, бие бодь оршихгүй болчихдог. Өөрөөр яривал энэ тусгай тогтсон орон зайнд, гүнзгийгээр доошоо харахад, хүн ч байхгүй болсон гэж олж мэднэ, зөвхөн нэг толь л чиний энэ орон зайн хүрээн дотор босоо байрлалтай байдаг. Мөн энэ толь нь чиний орон зайтай адилхан том, иймээс тэр дотор нь эргэхдээ, тусгахгүй газар гэж үгүй. Чиний орон зайн хүрээнд энэ сансар ертөнцөөс зохицолдож ирсэн зүйлүүдийг, тэр бүгдийг нь чамд тусгаж өгнө, энэ бол бидний ярьж байгаа алсын харааны гон чадвар юм.

Хүний бие судлалын шинжлэх ухаан энэ гон чадварыг хэмжин тогтоохдоо, үүнийг үгүйсгэж ярихад амархан. Үгүйсгэж байгаа учир нь: жишээ нь нэг хүний Бээжинд байгаа хамаатан юу хийж байгаа? энэ хамаатны нэрийг, ерөнхий байдлыг ярьсаны дараа, тэр харсан. Тэр ингэж хэлсэн: түүний байр нь ямар янзтай байгаа, үүдээр нь яаж орох, өрөөнд орсоныг, өрөөний тавилга ямар янзтай байгаа. Бүгдийг нь зөв хэлсэн. Тэр хүн юу хийж байгаа вэ? тэр хүн юм бичиж байна гэж хэлсэн. Энэ үнэн байдлыг батлахын тулд, утсаар түүний хамаатантай ярьсан: чи одоо юу хийж байна? Би хоол идэж байна. Энэ түүний харсантай адилгүй болсон биш гэж үү? Хуучин энэ гон чадварыг үгүйсгэсэн учир нь энэ юм, тэгэхдээ тэр харсан байдал нь огтхон ч зөрөөгүй. Яагаад гэвэл бидний энэ орон зай ба цаг хугацааг, бид нар цаг хугацааны орон зай гэдэг, энэ нь гон чадвар оршиж байгаа тэр орон зайны цаг хугацааны орон зайтай тодорхой цагийн зөрөөтэй байдаг, хоёр талын цаг хугацааны ухагдахуун нь адилгүй. Тэр дөнгөж саяхан юм бичиж байсан, одоо хоол идэж байна, ийм л цагийн зөрөөтэй. Иймээс хүн судлалын шинжлэх ухааны судлаачид хэвийн онолоос харвал, одоогийн шинжлэх ухааны дагуу зүйчлэн бодож, судлахад, өшөө арван мянган жилийн дараа ч ямар ч үр дүнгүй. Яагаад гэвэл эдгээр нь угаасаа энгийн хүний зүйлээс гарсан зүйлүүд юм, иймээс хүний үзэл санаа өөрчлөгдөх ёстой, дахин ингэж эдгээр зүйлүүдийг ойлгож болохгүй.

Хувь тавилангаа мэдэх гон чадвар

Бас нэг төрлийн гон чадвар нь тэнгэрийн нүдтэй шууд холбоотой байдаг, үүнийг хувь тавилангаа мэдэх гон чадвар гэдэг. Одоо дэлхийд зургаан төрлийн гон чадвар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, дотор нь тэнгэрийн нүд, алсыг харах, бас хувь тавилангаа мэдэх гон чадвар багтдаг. Хувь тавилангаа мэдэх чадвар гэж юу вэ? Энэ нь хүний ирээдүйг, ба өнгөрсөнийг мэдэх; том талаар нийгмийн хөгжил буурлыг мэдэх; өшөө том нь бүхэл бүтэн од гаригсийн өөрчлөгдөх зүй тогтлыг мэдэх юм, энэ бол хувь тавиланг мэдэх гон чадвар. Яагаад гэвэл бие бодь нь тогтсон зүй тогтлын дагуугаар хөдөлдөг, онцгой орон зайнд, янз бүрийн бодис бүгд өөр маш олон орон зайнд орших хэлбэртэй байдаг. Нэг жишээ яръя, хүний бие хөдлөхөд, хүний биеийн эс бүгд дагаад хөдөлж байдаг, мөн бичил доогуур бүх молекул, протон, электрон, хамгийн хамгийн жижиг зүйл, бүх бүрэлдэхүүн нь бүгд дагаад хөдөлж байдаг. Мөн тэдгээр нь өөрийн тусгаар тогтносон орших хэлбэртэй, өөр орон зайнд оршиж байгаа биений хэлбэр нь бас нэг янзаар өөрчлөгддөг.

Бид бие бодийг устдаггүй гэж ярьсан биз дээ? Нэг тусгай тогтносон орон зайнд, хүмүүс энэ зүйлийг хийж дуусаад, өөрөөр яривал хүн гараа даллаж ямар нэг зүйлийг хийхэд, бүгдэд нь бие бодь оршдог, ямар зүйл хийсэн ч бүгд тийм нэг дүрс ба мэдээллийг үлдээдэг. Өөр орон зайд тэр устахгүй, үүрд тэнд оршдог, гон чадвартай хүн хуучны оршиж байсан байдлыг хараад мэдчихдэг. Ирээдүйд чи хувь тавилангаа хардаг гон чадвартай болсоны дараа, чи бидний өнөөдөр энд хичээл ярьж байгаа энэ байдлыг харахад, тэр бас оршиж байгаа, аль хэдийн нэг цагт тэнд оршчихсон байдаг. Нэг хүн төрөхөд, нэг онцгой цаг хугацааны ухагдахуун байхгүй орон зайд, хүний нэг насны амьдрал аль хэдийн зэрэгцэн оршиж байдаг, зарим нь нэг наснаас илүү байдаг.

Магадгүй зарим хүн ингэж боддог: тэгвэл бид өөрсдийнхөө тэмцлээр, өөрсдийгөө өөрчилнө, энэ нь шаардлагагүй болсон юм биш үү? Тэр хүлээж авахгүй. Үнэндээ өөрийнхөө тэмцлээр хүний насны бага зүйлийг өөрчилж болно, зарим жижиг зүйлүүдийг, өөрийнхөө тэмцлээр зарим өөрчлөлтийг гаргаж болно. Гэхдээ чи зүтгэсэн учраас өөрчилсөн, тэгээд магадгүй нүгэл болно, эс бөгөөс нүгэл хийх асуудал байхгүй болно, сайн зүйл хийх, муу зүйл хийх асуудал байхгүй болно. Заавал ингэж хийхэд, тэр хүний ашгийг авчихдаг, тэр муу зүйл хийчихнэ. Иймээс бясалгалд үргэлж байгалийн жам ёсыг дага гэж ярьдаг, ийм л ёстой юм, яагаад гэвэл чи зүтгэсэн бол хүнийг хохирооно. Угаасаа чиний насанд энэ зүйл байхгүй, тэгэхдээ нийгэмд өөр хүнд харъяалагддаг юмыг чи авчихсанаас, чи хүнд өртэй болдог. Том зүйлийг тэр өөрчлөх бодолтой байвал, энгийн хүн үндсэндээ өөрчилж чадахгүй. Бас нэг аргаар өөрчилж чадна, энэ нь тэр хүн үргэлж муу зүйл хийх юм, хийхгүй муу зүйл гэж байхгүй, тэр өөрийнхөө амьдралын замыг өөрчилж чадна, гэхдээ тэр бүр мөсөн усталтанд тулгарна. Бид нар дээд давхаргад харахад, хүн үхэхэд, хүний сүнс устдаггүй. Сүнс нь яагаад устдаггүй вэ? Үнэндээ бидний харснаар хүн үхсэний дараа, хүүр тавьдаг тасалгаанд тавьсан тэр хүн, зөвхөн бидний энэ орон зайнд байгаа хүний биеийн эс юм. Дотор эрхтэн, биений эсийн зохион байгуулалт болгон, бүхэл нэг хүний бие юм, энэ орон зайд байгаа эс нь мултарсан, мөн өөр орон зайнд молекулаас, атомаас, протоноос гэх мэт бүрэлдэхүүнээс бүүр бага бие бодийн бичил биетний бие нь үндсэндээ үхээгүй байдаг, тэр өөр орон зайнд байгаа, бичил доогуурх орон зайнд бас оршиж байдаг. Мөн хийхгүй муу зүйл гэж байхгүй хүний бүх эс нь бүүр мөсөн задрахад хүрнэ, Буддын шашин үүнийг дүрст сүлд нь бүгд устах гэж ярьдаг.

Бас нэг арга хүний бүх насыг өөрчилж болно, энэ нь зөвхөн ганц л арга юм, энэ нь хүн үүнээс хойш бясалгалын замаар явах юм. Тэгвэл яагаад бясалгалын замаар яваад амьдрах насаа өөрчилж болох вэ? Энэ зүйлийг хэн тийм амар өөрчилж чадах юм? Энэ хүн бясалгалын замаар явахаар бодсон учраас, энэ бодол нь нэг л гарчихвал, алт шиг гялалзана, арван зүгийн дэлхийг доргионо. Буддын шашны сансар ертөнцийн ухагдахуун нь арван зүгийн дэлхийн онол юм. Яагаад гэвэл дээд зэргийн амь нь харвал, хүний амь нь хүн болох зорилготой биш. Тэр хүний амь бол сансар ертөнцийн орон зайгаас үүссэн гэдэг, сансар ертөнцтэй адилхан мөн чанартай, нинжин байдаг, үнэн, нинжин, тэвчээр гэсэн ийм бие бодиор бүрэлддэг. Гэхдээ тэр бас бүлэглэлийн харилцаатай, тэр энэ бүлэглэл дунд нийгмийн харилцааг үүсгэхдээ, зарим нь өөрчлөгдөөд тийм сайн биш болчихдог, иймээс доош унана; энэ давхаргад тэр дахин байж чадахгүй болно, тэр улам муудаад, тэр дахиад доош нэг давхарга руу уначихна; унаад, унаад, унаад, эцэст нь энгийн хүний энэ давхарга руу унаж ирдэг. Энэ давхаргад, энэ хүнийг устгах ёстой, устгана. Тэгэхдээ тэдгээр аугаа гэгээрэгч нар аугаа нинжин сэтгэлийн улмаас, зориуд ийм нэг орон зайг бий болгосон, бид нар хүн төрөлхтний нийгмийн энэ орон зай шиг. Энэ орон зайнд, түүнд нэг хүний махан биеийг өгдөг, бидний энэ бие бодийн орон зайд хязгаарлагдсан бодисийг харах ийм хоёр нүдийг өгдөг, өөрөөр яривал төөрөлтийн дунд уначихсан, сансар ертөнцийн үнэн байдлыг түүнд харуулахгүй, гэхдээ өөр орон зайнд бүгдэд нь харагддаг. Энэ төөрөлтөнд, ийм байдалд, түүнд ийм нэг боломж үлдээсэн. Яагаад гэвэл төөрөлтийн дунд байгаа, иймээс хамгийн гашуун зовлонтой байна, ийм биетэй, түүнд гашуун зовлонг амсуулж байгаа юм. Хүн энэ орон зайд дээшээ буцаад гарч чадвал, Бумбад бясалгал хийхдээ үндсэндээ буцаж үнэнд хүрэх гэж ярьдаг, тэр бясалгах бодолтой байвал, Буддын чанар нь гарч ирсэн юм, энэ сэтгэлийг маш их нандин гэж үздэг, хүмүүс түүнд туслах болно. Хүн ийм гашуун зовлонтой орчинд бас төөрчхөөгүй, бас буцна, иймээс хүн түүнд тусална, болзолгүйгээр тусална, ямар ч байсан түүнд тусалж болно. Яагаад бид бясалгаж байгаа хүнд энэ зүйлийг хийж болох, мөн энгийн хүнд хийж болохгүй вэ? ёс нь ийм л юм.

Тэгвэл нэг энгийн хүний хувьд өвчнөө эдгээх хүсэлтэй байвал, юу ч чамд тусалж чадахгүй, энгийн хүн бол энгийн хүн, энгийн хүн энгийн хүний нийгмийн байдалд байх ёстой. Маш олон хүн ингэж ярьдаг, Будда бүх амийг авардаг ш дээ, Буддизм бүх амийг авардаг гэж ярьдаг ш дээ. Би чамд хэлье, чи Будда шашны бүх номнуудыг нэг сөхөөдөх, энгийн хүний өвчнийг эдгээсэн бол бүх амийг аврах тоонд орно гэж яриагүй. Энэ хэдэн жилд тэдгээр хуурамч чигон багш нар энэ зүйлийг гай самуун болгосон. Тэдгээр жинхэнэ чигон багш нар, замыг нээсэн багш нар, үндсэндээ чамайг хүний өвчнийг эдгээ гэж ярихгүй, тэр зөвхөн чамайг өөрөө бясалгаад биеэ сайжруул гэж хэлдэг. Чи бол энгийн хүн, чи хэдхэн өдөр сурчихаад яаж өвчнийг эдгээх юм? Тэр бол хүнийг залилаж байгаа юм биш үү? Тэр хүний зууралдсан сэтгэлийг улам нэмэж байгаа юм биш үү? Ашиг нэрний араас хөөцөлдөх, энгийн зүйлээс гарсан зүйлний араас хөөцөлдөөд энгийн хүний дунд гайхуулна! Үүнийг туйлаас зөвшөөрөхгүй. Иймээс зарим хүн улам хөөцөлдөхөд, улам байхгүй байна, чамайг ингэж хийхийг зөвшөөрөхгүй, чамайг ингэж хамаагүй энгийн хүний энэ нийгмийн байдлыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй.

Энэ сансар ертөнцөд ийм нэг ёс байдаг, чи үндсэндээ буцаж, үнэнд хүрэхдээ, хүмүүс чамд тусална, тэр хүний амь буцах ёстой гэж үздэг, мөн энгийн хүний дунд байх ёсгүй. Хүн төрөлхтөнд ямар ч өвчин байхгүй болчихвол, амар тайван амьдарч байвал, чамайг бурхан бол гэсэн ч чи очихгүй. Өвчин байхгүй, бас зовлон ч байхгүй, юу л бол юу байна, энэ ямар сайхан юм бэ, ёстой бурхны орон юм. Тэгэхдээ чи муу болсоноос энд унаж ирсэн, иймээс чи таатай байж чадахгүй. Хүн төөрөлтийн дунд муу зүйл хийхдээ амархан, Будда шашинд үүнийг нүглийн үйлийн үрийг хариулах тойрог гэж ярьдаг. Иймээс зарим хүмүүс үргэлж өөрт нь гай зовлонтой зүйл, муу зүйл болоход, бүгд нүглийн үйлийн үрийг хариулж байгаа юм. Будда шашинд бас ингэж ярьдаг: Будда байхгүй газар гэж байхгүй. Нэг Будда гараа нэг л даллахад, бүх хүн төрөлхтний өвчинг байхгүй болгочихно, үүнийг хийж чадна гэж батална. Ийм их Будда яагаад энэ зүйлийг хийдэггүй вэ? Яагаад гэвэл тэр хүн урьд нь муу зүйл хийснээс өр тавьсан, тэр энэ зовлонтой тулгарна. Чи түүнийг эдгээчих юм бол, энэ сансар ертөнцийн ёсыг сүйтгэсэнтэй адил, энэ хүн муу зүйл хийж болно гэсэн үг, хүнд өр тавиад төлөхгүй болно гэсэн үг, ийм бол зөвшөөрөхгүй. Иймээс хэн ч энгийн хүний нийгмийн байдлыг сахин хамгаална, хэн ч түүнийг сүйтгэхгүй. Чи амар тайван өвчин байхгүй байхыг хүсвэл, жинхэнэ ангижирах зорилгод хүрэхийг хүсвэл, бясалгалаас өөр арга байхгүй! Хүнд ариун номыг бясалгуулах нь, жинхэнэ бүх амийг аварч байгаа юм.

Маш олон чигон багш нар яаж өвчнийг эдгээж чаддаг вэ? Тэр яагаад өвчин эдгэрэхийг ярьдаг вэ? Зарим хүн магадгүй энэ асуултыг боддог, энэ талаар ихэнх нь зөв замаар биш. Жинхэнэ чигон багш нинжин сэтгэл, өрөвдсөн сэтгэлийн улмаас, бясалгалын явцад бүх амь гашуун зовлонтойг нь харчихаад, тэр хүнд тусладаг, үүнийг бол зөвшөөрнө. Гэхдээ тэр эдгээж чадахгүй, тэр зөвхөн энэ өвчинг чамд түр дарсан; эсвэл чамд хойшлуулсан, одоо тусахгүй, ирээдүйд тусна, өвчинг хойш түлхсэн; эсвэл чамд хувиргаж өгсөн, чиний ойрын хүний биед хувиргасан. Мөн жинхэнэ бүр мөсөн чиний энэ нүглийг арилгах юм бол, тэр үүнийг хийж чадахгүй, энгийн хүнд хамаагүй ингэж хийхийг зөвшөөрөхгүй, мөн зөвхөн бясалгаж байгаа хүнд хийж болно, ийм л зүй ёстой юм.

Буддизмийн бүх амийг аврах гэсэн энэ үгийн утга нь: чамайг энгийн хүний хамгийн гашуун зовлонтой байдлаас дээд давхарга руу авч явна, үүрд гашуун зовлонг амсахгүй болно, ангижрана, түүний ярьсан утга нь энэ л юм. Шагжамүни нирваны эсрэг эрэг гэж ярьсан биз дээ? Энэ бол түүний бүх амийг аврах гэсэн жинхэнэ утга нь юм. Чамайг энгийн хүний дунд жаргааж, маш их мөнгөтэй, танай орны доогуур мөнгөөр дэвсэгдсэн, ямар ч гай зовлон байхгүй, тэгвэл чамайг бурхан бол гэсэн ч чи үгүй гэнэ. Нэг бясалгаж байгаа хүний хувьд, чиний амьдрах насны замыг өөрчилж болно, зөвхөн бясалгавал үүнийг өөрчилж болно.

Хувь тавиланг мэдэх гон чадварын хэлбэр нь хүний духан хэсэгт нэг телевизорын жижигхэн экран шиг зүйл байдаг. Зарим хүний духны энэ хэсэгт; зарим хүнийх духнаас ойрхон зайтай байдаг; зарим хүнийх духны доторт байдаг. Зарим хүн нүдээ аньсан ч хардаг; хэрвээ тэр маш их хүчтэй байвал, зарим хүн нүдээ нээсэн ч харагдана. Гэхдээ өөр хүнд харагдахгүй, энэ бол түүний орон зайн хүрээнд байгаа зүйлүүд. Өөрөөр яривал, энэ гон чадвар гарсаны дараа, бас нэг зөөгчийн үүрэгтэй гон чадвар байдаг, энэ нь өөр орон зайнд харсан байдлыг эргээд тусгаж өгнө, иймээс энэ тэнгэрийн нүдэнд харагддаг. Хүний ирээдүй, өнгөрсөн цагийг хардаг, маш оновчтой хардаг. Төлгөөр үзэхдээ яаж тодорхой үзсэн ч бага зүйл, нарийн зүйлийг үзэж чадахгүй, харин тэр бол маш их тодорхой хардаг, жилүүдийг хүртэл харж чаддаг. Өөрчлөгдөж байгаа нарийн хэсгийг бүгдийг нь хардаг, яагаад гэвэл түүний харж байгаа нь өөр өөр орон зайндахь хүний эсвэл эд зүйлийн жинхэнэ тусгал юм. Гагцхүү Фалунь Дафаг бясалгах юм бол, тэнгэрийн нүдийг хүн болгонд нээж өгнө. Тэгэхдээ бидний дараа нь ярьсан эдгээр гон чадварыг нээж өгөхгүй. Давхарга үргэлж тасралтгүй дээшлэхийн дагуугаар, хувь тавиланг мэдэх гон чадвар жамаараа гарч ирдэг, цаашдын бясалгалын явцад ийм янзын байдалтай тааралдана. Энэ гон чадвар гарахад, ямар учиртай байхыг нь мэдчихнэ, иймээс эдгээр ном, ёсыг бид бүгдийг нь ярина.

Таван мах бодид оршихгүй, гурамсан ертөнцөөс гарах нь

"Таван мах бодид оршихгүй, гурамсан ертөнцөөс гарах" гэж юу гэсэн үг вэ? Энэ асуултыг ярихад маш хурц. Хуучин маш их чигон багш нар энэ асуудлыг ярихдаа, чигонд үнэмшихгүй хүмүүст маш их тээглүүлсэн. "Та нар бясалгаж байгаа хүмүүс, хэн нь таван мах бодиос гарсан, хэн нь гурамсан ертөнцөд оршихгүй вэ?" Зарим хүн чигон багш биш, тэр өөрөө өөрийгөө багш гэж нэрлэчихсэн. Тодорхой ярьж чадахгүй бол битгий ярь, тэр бас ярьж зүрхлэдэг, хүмүүс түүний амыг тагладаг. Бясалгалын оронд маш их том хохиролыг гаргасан, маш том будилаан гаргасан, хүмүүс үүгээр чигоныг няцаадаг. Таван мах бодид оршихгүй, гурамсан ертөнцөөс гарах, энэ нь бясалгалын орны нэг үг юм, энэ нь шашинаас гаралтай, шашинд бий болсон. Иймээс бид энэ түүхийн дэвсгэрээс салгаж, тэр үеийн байдлаас салгаж энэ асуудлыг ярьж болохгүй.

Таван мах бодид оршихгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид Хятадын эртний физикийн суртахуун, орчин үеийн физикийн суртахуун бүгд Хятадын Таван мах бодь суртахууныг зөв гэж үздэг. Алт, мод, ус, гал, шороо эдгээр Таван мах бодь бидний сансар ертөнцийн бүх зүйлийг бүрэлдүүлсэн, энэ нь зөв юм, иймээс бид энэ таван мах бодийг ярья. Энэ хүн таван мах бодиос яваад гарсан, одоогийн үгээр яривал, бидний энэ бие бодийн дэлхийгээс гарч явсан, сонсоход маш нууцлаг юм шиг. Та бүгд ийм нэг асуудлыг бодол доо, чигон багшид гон байдаг. Би туршилт хийсэн, маш олон чигон багш нар бүгдэд нь ийм нягтлан шалгалт хийсэн, түүний энергийг хэмжин тогтоосон. Яагаад гэвэл энэ гон дундын бие бодийн бүрэлдэхүүнийг одоогийн маш олон техникээр бүгдийг нь нягтлан шалгаж чаддаг, өөрөөр яривал тийм нэг техник байвал чигон багшаас гарсан бүрэлдэхүүн гон оршиж байгааг нягтлан шалгаж мэддэг. Одоогийн техник хэт улаан туяа, хэт ягаан туяа, хэт долгион, дэд дуун долгион, цахилгаан, соронз, гамма туяа, атом, нейтроныг хэмжин тогтоож мэддэг. Чигон багш нарт эдгээр бие бодиуд бүгд байдаг, бас зарим чигон багшийн гаргасан бие бодийг хэмжин тогтоож чадахгүй, тийм техник байхгүй. Аливаа техник байвал бүгдийг нь хэмжин тогтоосноор, чигон багшийн гаргасан бие бодь нь маш их баялаг гэж олж мэдсэн.

Нэг онцгой цахилгаан соронзон орны нөлөөнд, чигон багш маш хүчтэй том туяаг гаргаж чаддаг, энэ нь гайхалтай гоё. Гон чадвар нь улам өндөр байвал, гаргасан энергийн орон нь улам том. Мөн энгийн хүнд бас байдаг, тэгэхдээ маш бага, маш бага нэг янзын туяа юм. Дээд энергийн физикийн ухааны судалгаанд, хүмүүс энерги бол нейтрон, атом эдгээр зүйлсийг гэж үздэг. Маш олон чигон багш нар бас хэмжүүлсэн, нэлээд нэртэй чигон багш нар бүгд хэмжүүлсэн. Би ч бас хэмжүүлсэн, тогтоож гаргасан гамма туяа ба халуун нейтроны цацрах хэмжээ нь энгийн бие бодиос 80-170 дахин илүү байсан. Энэ үед, шинжлэх техникийн зүү нь эцэстээ хүрсэн, зүү нь эцэстээ хүрсэн учираас, эцэст нь хэр их хэмжээтэйг нь мэдэж чадаагүй. Ийм аугаа том нейтроныг, огт үнэмшимээргүй юм! хүн яаж ийм том нейтрон гаргаж чаддаг вэ? Энэ нь бид чигон багш нарт гон оршдог гэж баталсан, энерги оршдог, энэ шинжлэх ухаан технологийн хүрээнд нотлогдсон юм. Таван мах бодиос гарвал, зан авир, амь хос бясалгах бясалгал байх ёстой. Зан авир, амь хос бясалгахгүй бясалгал бол, зөвхөн түүний давхаргын өндөр намын гоныг өсгөдөг. Амийг бясалгахгүй бясалгалд, ийм асуудал байхгүй, тэр таван мах бодиос гарна гэж ярихгүй. Зан авир, амь хос бясалгадаг бясалгал нь, түүний энерги нь биеийнх нь бүх эсэнд хадгалагддаг. Бидний жирийн бясалгал хийдэг хүний, дөнгөж гон өсөж байгаа хүний, гаргасан энергийн ширхэг нь маш бүдүүн, завсартай, нягт нь сул, иймээс сүр хүч нь маш бага. Давхарга нь улам өндөр болоход, түүний энергийн нягт жирийн усан молекулаас зуу дахин, мянга дахин, миллиард дахин нягтрах магадлалтай байдаг. Яагаад гэвэл давхарга нь улам өндөр болоход, түүний нягт нь улам нягт, улам нарийн, сүр хүч нь улам их болдог. Ийм байдалд, энерги нь биеийн эс болгонд хадгалагддаг, бас зөвхөн бидний энэ бие бодийн орон зайны биений эс болгоноос гадна, өөр орон зайны бүх биенд, молекул, атом, протон, электрон, цаашаа маш бичил доогуурх эс хүртэл, бүгд ийм энергээр бүрэн дүүрэн болдог. Аажимдаа, хүний бие нь энэ дээд энерги бие бодиор дүүрдэг.

Энэ дээд энергийн бие бодь нь увидастай, чадвартай. Энэ нь ихэтчихвэл, нягт нь нягтарчихвал, энэ нь хүний биеийн бүх эсэнд дүүрсэний дараа, энэ хүний махан биеийн эсийг, хамгийн чадваргүй эсийг хязгаарлачихдаг. Нэгэнт хязгаарлачихсаны дараа, дахин шинэ хуучны солилцоо байхгүй болно, эцэст нь бүр мөсөн хүний махан биеийн эсний оронд орлочихдог. Мэдээж би ярихад амархан, энэ хүртэл бясалгахад удаан явцтай юм. Чи энэ хүртэл бясалгаад хүрэхэд, энэ өндөр энергийн бие бодь чиний биений бүх эсний оронд орлочихдог, чи бодолдоо, чиний бие бас таван мах бодиор бүрдсэн гэж үү? Бас бидний энэ орон зайн бие бодь гэж үү? Тэр аль хэдийн өөр орон зайгаас цугларсан дээд энергийн бие бодиор бүрдсэн. Энэ буяны бүрэлдэхүүн бас өөр орон зайнд оршдог бие бодь юм, тэр бас бидний энэ орон зайны цаг хугацааны оронд хязгаарлагдахгүй.

Одоогийн шинжлэх ухаан цаг хугацаанд орон оршдог гэж үздэг, цаг хугацааны орны хүрээнд байхгүй бол цаг хугацаанд хязгаарлагдахгүй. Өөр орон зайны цаг хугацааны орны ухагдахуун нь бидний энэ талтай адилгүй, энэ нь яаж өөр орон зайны бие бодийг хязгаарлах юм? Үндсэндээ нөлөөлөхгүй. Та бүгд боддоо, энэ үед чи таван мах бодид оршихгүй болсон юм биш үү? Чи бас энгийн хүний биетэй гэж үү? Үндсэндээ биш болно. Гэхдээ нэг зүйл байгаа, энгийн хүн харахад мэдэгдэхгүй. Түүний бие өөрчлөгдөөд ийм хэмжээнд хүрсэн ч, бясалгал дууссан гэж байгаа юм биш, тэр бас дахиад давхаргыг нэвтэрч дээшээ бясалгана, иймээс тэр бас энгийн хүний дунд бясалгана, хүмүүс түүнийг харахгүй бол болохгүй.

Тэгвэл дараа нь яах вэ? Тэр бясалгалын явцад, түүний бүх молекул эс дээд энергийн бие бодиор орлосон ч, нөгөө атом нь жагссан дэс дараатай, молекул, атомын цөмийн жагссан дэс дараа нь өөрчлөгддөггүй. Эсний молекулын жагссан дэс дараа нь тийм л нэг байдалтай байдаг, элэхэд зөөлөн; ясны молекулын жагссан дэс дарааны нягтрал нь нягт, барихад хатуу; цусны молекулын нягтрал нь маш их сул, энэ бол шингэн. Энгийн хүн чиний өөрчлөлтийг гаднаас чинь хараад мэдэхгүй, түүний молекул эс нь хуучинтай адил тийм нэг бүтэцтэй ба жагссан дэс дараатай хадгалагддаг, түүний бүтэц өөрчлөгддөггүй, тэгэхдээ түүний дотрын энергинд өөрчлөлт гардаг, иймээс энэ хүн үүнээс хойш жам ёсоор хөгшрөхгүй, түүний эс нь үхэхгүй, тэгвэл тэр үүрд залуугаараа байна. Бясалгалын явцад, хүн залуу харагддаг, эцэст нь насыг нь тогтоочихдог.

Мэдээж, энэ бие нь машинд мөргүүлчихвэл магадгүй яс нь хугарна, хутгаар зүсчихвэл бас цус гарна. Яагаад гэвэл түүний молекулын жагссан дэс дараа нь өөрчлөгдөөгүй, тэр зөвхөн жам ёсоороо үхэхгүй, жам ёсоороо хөгшрөхгүй, шинэ хуучны солилцоо байхгүй, энэ бол бидний ярьж байгаа таван мах бодиос гарсан нь юм. Энд хаана нь сохор сүсэг бишрэл байгаа юм? Шинжлэх ухааны зүй ёсоор бүгдийг нь тайлбарлана. Зарим хүн тодорхой ярьж чадахгүй хамаагүй ярьдаг, хүмүүс түүнийг мухар сүсэг бишрэл ярьж байна гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ үг шашинаас гаралтай, бидний орчин үеийн чигоноос гарсан нэр үг биш.

Гурамсан ертөнцөөс гарах нь юу гэсэн үг вэ? Би тэр өдөр ярьсан, гон өсөхөд гол нь бид зан авирыг бясалгадаг, сансар ертөнцийн мөн чанарт уусдаг, сансар ертөнцийн мөн чанар чамайг хязгаарлахгүй болчихдог, чиний зан авир дээшлээд, буяны бүрэлдэхүүн нь хувираад гон болдог. Тасралтгүйгээр дээширнэ, дээширнэ, дээд давхаргад алгассаны дараа, нэг гон багана бий болдог. Энэ гон багана хэр өндөр байна, чиний гон тийм л өндөр байна. Ийм нэг үг байдаг: аугаа ном хязгааргүй, бүгд чиний сэтгэлээр бясалгаж түшигддэг, чамайг хэр өндөр бясалгаж чадахыг чинь харна, бүгд чиний тэвчээрээс ба гашуун зовлонг амсах чадвараар түшигддэг. Чиний биеийн цагаан бие бодь хэрэглэгдэж дуусаад, чиний хар бие бодь зовлон амссаны дагуугаар хувираад бас цагаан бие бодь болдог. Дахиад хүрэхгүй бол, хамаатан найз нөхөд, тэд бясалгадаггүй, чи тэдний оронд нүглийг нь даавал, чиний гон бас өснө, энэ бол маш дээд давхаргад бясалгасан хүнийг ярьж байгаа юм. Нэг энгийн хүн бясалгахдаа ойрын хүнийхээ нүглийг даана гэсэн бодол байж болохгүй, тийм их нүглийг жирийн хүн бясалгаад үр дүнд хүрэхгүй. Миний энд ярьж байгаа нь өөр өөр давхаргын ёс юм.

Шашинд ярьж байгаа гурамсан ертөнц нь, есөн давхарга тэнгэр эсвэл гучин гурван давхарга тэнгэр юм, өөрөөр яривал, тэнгэр, газар, газрын доогуурх нь, гурамсан ертөнцийн бүх амийг бүрэлдүүлдэг. Тэр гучин гурван давхарга тэнгэрийн дотрын бүх амь бодис бүгд зургаан замаар тойрдог гэж ярьдаг. Зургаан замаар тойрдог утга нь энэ насандаа хүн, дараагийн насандаа магадгүй амьтан болно. Буддын шашин ингэж ярьдаг: амьд байгаа насыг шамдуулах ёстой, одоо бясалгахгүй бол хэзээ бясалгах юм? Яагаад гэвэл амьтныг бясалгахыг зөвшөөрөхгүй, ном сонсохыг нь зөвшөөрөхгүй, бясалгасан ч үр дүн байхгүй, гон нь өндөр байвал тэнгэр устгана. Чи хэдэн зуун жилдээ хүний биетэй болж чадахгүй, мянга гаруй жилийн дараа хүний биетэй болчихоод, хүний биетэй болсон ч хайрлаж мэдэхгүй. Хэрвээ чи нэг чулуу болсон бол арван мянга гаруй жилдээ гарч чадахгүй, тэр чулуу няцрахгүй байвал, салхинд элэгдэхгүй бол, чи үүрд гарч чадахгүй, хүний биетэй болох ямар ч хэцүү юм бэ дээ! Хэрэв агуу номыг олсон бол, энэ хүн маш их аз хийморьтой юм. Хүний биеийг олоход их хэцүү, энэ ёсыг л ярьж байгаа юм.

Бид бясалгал хийхдээ давхаргын асуудлыг ярьдаг, энэ давхаргыг өөрийнхөө бясалгалаар түшдэг, хэрэв чи гурамсан ертөнцөөс гарахыг хүсвэл, чиний гон багана бясалгаад маш өндөр болоход, чи гурамсан ертөнцийг нэвтэрсэн биш гэж үү? Зарим хүн самтат суухдаа сүнс нь биенээсээ гараад, гэнэт маш их өндөрт гарчихдаг. Зарим сурагчид надад сэтгэгдэл бичихдээ ингэж бичсэн: багшаа, би хэд хэдэн давхарга тэнгэрт гарсан, би ямар байдалтайг нь харсан. Би түүнд: чи дахиад нэг дээш гардаа. Тэр ингэж ярьсан: би гарч чадаагүй, гарч зүрхлээгүй, яасан ч дээшээ гарч чадахгүй болсон. Яагаад вэ? Учир нь түүний гон багана тэр л өндөрт байгаа, тэр өөрийнхөө гон баганад суугаад дээш явсан. Энэ бол Буддын шашинд ярьж байгаа бүтээлийн орон юм, тэр бүтээлийн оронд бясалгаж хүрсэн. Гэхдээ энэ бясалгаж байгаа хүний хувьд, бүтээлийн орны хамгийн өндөрт хүрсэн юм биш. Тэр бас үргэлж дээш явах болно, үргэлж алгасана, үргэлж дээширнэ. Чиний гон багана гурамсан ертөнцийн хязгаарыг нэвтэрчихвэл, чи гурамсан ертөнцөөс гарсан биш гэж үү? Бид нэг хэмжээг тогтоосон, шашинд ярьж байгаа гурамсан ертөнц, зөвхөн бидний есөн гаригийн хүрээнд гэдгийг олж мэдсэн. Зарим хүн арван том гариг гэж ярьдаг, би үүнийг үндсэндээ байхгүй гэж хэлнэ. Урьд нь тэдгээр чигон багш нарын, заримынх нь гон багана тэнгэрийн оёдлын аймгаас нэвтэрсэнг нь би харсан, маш их өндөр байгааг нь харсан, тэр гурамсан ертөнцөөс аль хэдийн өнгөрчихсөн байсан. Миний саяхан ярьсан гурамсан ертөнцөөс гарах нь, үнэндээ давхаргын асуудал л юм.

Юм хүсэх асуудал

Маш олон хүн юм хүсэх сэтгэлээр бидний бясалгалын энд орж ирсэн. Зарим хүн гон чадварыг хүсэх, зарим нь онолыг сонсох хүсэлтэй, зарим хүн өвчнөө эдгэрүүлэх хүсэлтэй, бас зарим хүн Фалунийг хүсч ирсэн, ямар л бол ямар бодолтой хүмүүс байдаг. Бас зарим хүн ингэж ярьдаг: манай гэрээс ирж сураагүй хүн бас байгаа, би төлбөр өгөе, чи түүнд нэг Фалунь өгчих. Бидний маш олон үеийн хүн, маш их урт удаан хугацааг өнгөрөөсөн, тоо үсгийг нь ярьчихвал цочино, ийм урт удаан хугацаанд бий болсон зүйл, чи хэдэн арван юанаар Фалунийг авчихна гэж үү? Бид яагаад ямар ч болзолгүйгээр та бүгдэд өгч байгаа вэ? Учир нь чи бясалгах хүн болох бодолтой, энэ сэтгэлийг ямар ч их мөнгөөр авч чадахгүй, энэ бол Будда мөн чанар нь гарч ирсэн юм, тэгээд бид ингэж хийж байгаа юм.

Чи хүсэх сэтгэлтэйгээр, чи энэ юмны хойноос ирж байгаа юм уу? Чиний бодол юу бодож байна аа, өөр орон зайндахь миний номын бие бүгдийг нь мэддэг. Яагаад гэвэл хоёр цаг хугацааны орон зайны ухагдахуун адилгүй, өөр орон зайнаас харахад, чиний бодол бүрэлдэх нь маш аажуу явцтай байдаг. Чамайг бодохоос өмнө, тэр бүгдийг нь мэдчихнэ, иймээс чи өөрийнхөө буруу үзэл санааг хаях ёстой. Буддизм хувь тавиланг ярьдаг, та бүгд хувь тавилангаараа энд ирсэн, олсон бол чи магадгүй олох ёстой, иймээс чи хайрлах ёстой, битгий янз бүрийн хүсэх сэтгэлтэй бай. Хуучин шашинд бясалгахад, Буддизмд хоосон гэж ярьдаг, юу ч бодохгүй, хоосон үүдэнд орно; Бумбад үйлгүй гэж ярьдаг, юу ч байхгүй, юу ч авахгүй, юу ч хөөцөлдөхгүй. Бясалгал хийж байгаа хүн ингэж ярьдаг: бясалгал хийх сэтгэлтэй, гон олох сэтгэлгүй. Үйлдэлгүй байдалд бясалгана, зөвхөн өөрийнхөө зан авирыг бясалгана, чиний давхарга нэвтэрнэ, байх ёстой зүйл мэдээж байна. Чи орхиж чадахгүй бол, тэр зууралдсан сэтгэл биш гэж үү? Бидний энд гэнэт ийм өндөр номыг заан тарааж байгаа, мэдээж чиний зан авир өндөрт байхыг шаардана, иймээс хүсэх сэтгэлээр ирж номыг сурч болохгүй.

Та бүгдэд хариуцлагатай байхын тулд, бид та бүгдийг зөв зам руу дагуулж байгаа, энэ номыг чамд тодорхой ярина. Зарим хүн тэнгэрийн нүдийг хүсэхэд, энэ тэнгэрийн нүд өөрөө бөглөрчихдэг, чи өөрийгөө боочихдог. Мөн би та бүгдэд хэлье, гурамсан ертөнцийн номд бясалгахад, хүнээс гарсан бүх гон чадвар нь бүгд махан биед угаасаа байж байгаа төрөлх чадвар юм, бид одоо үүнийг онцгой чадвар гэж нэрлэдэг. Тэр зөвхөн одоогийн орон зайнд, бидний энэ орон зайнд нөлөөтэй, энгийн хүнийг хязгаарлаж чадна. Эдгээр жижиг чадварыг, увидасыг хөөцөлдөж яах юм бэ? Хүсээд хүсээд, гурамсан ертөнцийн номоос гарсаны дараа, өөр орон зайд ямар ч нөлөөгүй. Гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарахдаа, бүх эдгээр гон чадварыг бүгдийг нь хаях болно, тэдгээрийг маш их гүн гүнзгий орон зайд дарчихдаг, хадгалчихдаг, чиний ирээдүйн бясалгалын явцад тэмдэглэлийн хувьд хадгалчихна, зөвхөн ийм жоохон л нөлөөтэй юм.

Гурамсан ертөнцийн номоос гарсаны дараа, хүн дахин шинээр бясалгана. Тэр янзын бие нь миний дөнгөж сая ярьсан таван мах бодиос гарсан бие юм, энэ бол Будда бие. Тэр биеийг Будда бие гэж ярьж болохгүй гэж үү? Энэ Будда бие дахин шинээр бясалгаж эхлэнэ, дахин шинээр гон чадварыг гаргаж эхлэнэ, үүнийг гон чадвар гэж нэрлэхгүй, харин Буддын номын эрдэм чадал гэдэг, түүний сүр хүч нь зүйрлэшгүй их юм, орон зай болгоныг хязгаарлаж чаддаг, жинхэнэ үр бүтээлийг гаргадаг зүйл юм, чи хэлдээ чи гон чадварыг хөөцөлдөөд яах юм? Аливаа гон чадварыг хөөцөлддөг хүн, чи энгийн хүний дунд хэрэглэх, энгийн хүний дунд гайхуулах бодолтой байгаа юм биш үү? Тийм биш бол чи түүгээр яах юм? Харагдахгүй, мэдрэгдэхгүй, нэг тавилга болгосон ч, гоё харагдахаар нь олж тавина! Чиний далд санаанд үүнийг хэрэглэх зорилготой байгааг батална. Түүнийг энгийн хүний мэргэжил гэж хөөцөлдөж болохгүй, тэр бол бүүр ер бусын зүйл юм, чамайг энгийн хүний дунд гайхуулуулахгүй. Гайхуулах бол угаасаа маш их хүчтэй зууралдсан сэтгэл, мөн маш их муу сэтгэл юм, бясалгаж байгаа хүний хаях ёстой сэтгэл юм, чи үүгээр мөнгө олох, баян болох, өөрийнхөө тэмцэлээр чиний энгийн хүний зорилгод хүрэх, эдгээр нь бүр ч болохгүй. Тэгвэл дээд давхаргын зүйлээр энгийн хүний нийгмийг үймүүлнэ, энгийн хүний нийгмийг сүйтгэнэ, бодол нь бүр ч муу, иймээс хамаагүй хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

Гон чадвар ер нь хоёр хэсгээр гардаг, хүүхэд ба настай хүнээс гардаг. Ялангуяа настай эмэгтэйчүүд ер нь зан авираа барьж чаддаг, түүнд энгийн хүний дунд зууралдсан сэтгэл байхгүй, гон чадвар гарсаны дараа, тэр амархан барьдаг, тийм гайхуулах сэтгэл байхгүй. Залуучуудад яагаад амархан гардаггүй вэ, ялангуяа залуу эрчүүд, тэр бас энгийн хүний нийгэмд тэмцэх бодолтой, бас ямар нэг зорилгод хүрэхийг хүснэ! Хэзээ нэгэн өдөр гон чадвар нь гарчихвал, тэрийг хэрэглэнэ, өөрийнхөө зорилгыг бодит болгоно, тэр зорилгоо бодит болгох чадвараа болгочихно, тэгвэл туйлаас зөвшөөрөхгүй, иймээс түүнд гон чадвар гаргуулахгүй. Бясалгах бол тоглоом биш, бас энгийн хүний дундын мэргэжил биш, энэ нь маш нарийн зүйл юм. Чи бясалгах бодолтой юм уу үгүй юм уу, чи бясалгаж чадах юм уу үгүй юм уу, чиний зан авир яаж дээширэхийг чинь харна. Хэрэв энэ хүн үнэндээ гон чадварыг хүсээд ирүүлчих юм бол, ёстой болохоо байчихна. Чи түүнийг хардаа юуны чинь бясалгах, үндсэндээ энэ зүйлийг бодохгүй болчихно. Яагаад гэвэл түүний зан авир нь энгийн хүний үндсэнд байгаа, гон чадвар нь бас хүслээр ирсэн, тэр магадгүй ямар ч муу зүйлийг хийнэ. Банкинд байгаа элбэг мөнгийг, гон чадвараараа зөөж авна; гудамжинд сугалаа элбэг байхад, нэгдүгээр шагналын сугалааг сонгож авна. Яагаад ийм зүйлүүд байхгүй вэ? Зарим чигон багш нар ингэж ярьдаг: Буяныг эрхэмлэхгүй бол гон чадвар нь гарчихвал муу зүйл хийхдээ амархан. Минийхээр энэ бол буруу яриа юм, үндсэндээ ийм учиртай биш. Чи буяныг эрхэмлэхгүй, зан авирыг бясалгахгүй байвал, үндсэндээ гон чадвар гарахгүй. Зарим хүний зан авир нь сайн, ямар нэг давхаргад гон чадвар нь гарахад, дараа нь тэр барьж чадаагүйгээс, хийж болохгүй зүйлийг хийчихнэ, бас ийм байдал байдаг.

Гэхдээ тэр муу зүйл хийхэд, гон чадвар багасдаг эсвэл байхгүй болчихдог. Үүнийг алдвал үүрд алдана, мөн хамгийн айхтар зүйл нь хүнд зууралдсан сэтгэл үүсдэг. Зарим чигон багш нар, түүний чигоныг нь хэдхэн өдөр сурчихвал, хүний өвчнийг эдгээж чадна гэж ярьдаг, зар сурталчилгаа шиг, үүнийг чигоны бизнесс гэдэг. Та бүгд боддоо, чи бол нэг энгийн хүн, чи жоохон хий гаргаад хүний өвчнийг эдгээчихнэ гэж үү? Энгийн хүний биед бас хий байдаг, чи бас хийтэй, чи дөнгөж бясалгалаар хичээллэж байгаа, зөвхөн алганы чинь Лаогон сүв нээгдсэн, хийг авч, хийг гаргаж чадна. Чи хүний өвчнийг эдгээхэд, хүний бие бас хийтэй, магадгүй чамайг чадчихна! Хий хийний хооронд ямар юмны хязгаар байдаг юм? Хий үндсэндээ өвчнийг эдгээж чадахгүй. Мөн чи түүний өвчнийг эдгээхдээ, чи өвчтэй хүнтэй нэг оронтой болчихдог, өвчтэй хүний биеийн өвчтэй хий бүгд чиний биенд орчихдог, түүнтэй адилхан хэмжээтэй болчихдог, үндэс нь түүний биед байгаа боловч, өвчтэй хий ихэдчихвэл чамд бас өвчин үүсдэг. Чи өөрөө өвчнийг эдгээж чадна гэж мэдрэхэд, чи үүдээ нээгээд хүний өвчнийг эдгээж өгнө, хэн ирсэн ч чи үгүй гэхгүй, чамд зууралдсан сэтгэл үүснэ. Хүний өвчнийг сайжруулаад, ямар баяртай байна вэ! Яагаад эдгээж чадаж байгаа вэ? Чи ер бодоогүй, хуурамч чигон багшийн биед бүгдэд нь сүнс шингэсэн байдаг, чамайг итгүүлэхийн тулд, чамд тийм нэг жоохон мэдээлэл өгчихсөн. Чи гурав, тав, найм, арван хүнийг эдгээсний дараа байхгүй болчихно. Энэ нь ч гэсэн энергийн элэгдэл юм, үүнээс хойш энэ өчүүхэн энерги нь үүрд байхгүй болно. Чамд өөрт чинь гон байхгүй, гон хаанаас ирэх юм? Бид чигон багш нар хэдэн арван жил бясалгаж өнгөрөөсөн, хуучин Бумбад бясалгахад маш их амаргүй байсан. Ариун номын үүдэнд орж чадахгүй бол, хажуу үүдэнд, мөн жижиг зам дээр бясалгахад маш их хэцүү.

Зарим том чигон багш нарыг чи харахад нэлээд нэртэй, нэг бясалгахдаа хэдэн арван жил бясалгачихаад, дөнгөж тийм жоохон гоныг бясалгаж гаргасан. Чи бясалгаагүй байж, нэг ангид сурахад гон ирчих юм уу? Тийм зүйл байх юм уу? Чамд үүнээс хойш зууралдсан сэтгэл үүсчихнэ. Зууралдсан сэтгэл нэг гарчихвал, чи өвчнийг эдгээж чадахгүй байвал, чи яарна. Зарим хүн өөрийнхөө нэр сүрийг хамгаалахын тулд, тэр ч байтугай тэр хүний өвчнийг эдгээхдээ юу боддог гээч? Энэ өвчнийг надад тусгачих, түүний өвчнийг сайжруулчихая гэдэг. Түүнээс нинжин сэтгэл гарсан юм биш, түүний нэр, ашгийн сэтгэл үндсэндээ хаягдаагүй, үндсэндээ нинжин сэтгэл гарахгүй. Тэр өөрийнхөө нэр хүндээ алдахаас айж, болдогсон бол өөрөө энэ өвчнийг нь тусая гэж боддог, тэр энэ нэр хүндээ алдана гэхээс айдаг, нэр хүнд хүсэх сэтгэл ямар хүчтэй юм бэ! Түүний энэ хүсэл нэг гарчихвал, тэр өвчин гэнэт хувираад түүний биен дээр ирчихдэг, үнэндээ ийм нөлөө гарчихдаг, тэр гэртээ хариад өвчилсөн, харин нөгөө хүн сайжирсан, хүний өвчнийг харсаны дараа өөрөө гэртээ хариад тавгүй болно. Чи өөрөө өвчнийг эдгээсэн гэж бодсон, хүн чамайг чигон багш гэж дуудахад, чи маш их баярласан. Энэ нь зууралдсан сэтгэл биш гэж үү? Өвчнийг эдгээж чадахгүй бол урам нь хугарч уруу царайлна, энэ нь нэр ашгийн сэтгэлийн нөлөө гарснаас биш гэж үү? Мөн чиний эдгээсэн өвчтэй хүний өвчтэй хий бүгд чиний биен дээр ирчихсэн. Тэр хуурамч чигон багш чамд яаж яаж гадагшлуулахыг заасан ч, би чамд хэлье, үндсэндээ гаргаж чадахгүй, жоохон ч гаргаж чадахгүй, яагаад гэвэл чи өөрөө сайн муу хийг ялгах чадваргүй. Аажмаар чиний биен дотор тэр чигээрээ хар болчихно, тэр бол нүгэл.

Үнэхээр бясалгахад, чамд хэцүү болчихно, чи яах вэ? Чи хэр их гашуун зовлонг амсаад түүнийг цагаан бие бодиор хувиргах юм? Маш их хэцүү, ялангуяа суурь нь улам сайн хүнд улам амархан ийм асуудал гардаг. Зарим хүн нэг л хэвээр өвчнийг эдгээхийг хөөцөлддөг. Чи хүсэх зүйлтэй учраас, тэр амьтан хараад, биен дээр чинь гарчихдаг, энэ бол сүнс шингэсэн юм. Чи өвчин эдгээхийг хүсч байгаа юм биш үү? Чамаар эдгэрүүлнэ. Гэхдээ тэр учир шалтгаангүй чамаар хүнийг эдгэрүүлж байгаа юм биш, алдахгүй бол олдохгүй, маш аюултай юм, эцэст нь чи түүнийг даллан ирүүлнэ, чи дахин яаж бясалгах юм? Чи бүр мөсөн дуусна.

Зарим суурь сайтай хүн өөрийнхөө сууриар хүнтэй нүглийг сольж байгаа юм. Тэр хүн өвчтэй, түүний нүгэл нь их, чи нэг хүнд өвчтэй хүнийг эдгээчихвэл, чи өөрөө гэртээ хариад маш таагүй болно! Өмнө нь өвчнийг харж байсан маш олон хүн бүгд ийм мэдрэхүйтэй байсан, өвчтэй хүн эдгэрсэн, харин чи өөрөө гэртээ хариад айхтар өвчилсөн. Хугацаа нь уртасвал, нүгэл нь хувираад ихэтчихвэл, чи хүнд буянаа өгөөд нүглээр сольж байгаа юм, алдахгүй бол олдохгүй. Чи өвчин авснаа битгий хар, нүгэл бас буянаар солигддог. Энэ сансар ертөнцөд ийм нэг ёс байдаг, чи өөрөө авах хүсэлтэй байвал, хэн ч чамайг хориглохгүй, мөн чамайг сайн гэж хэлж болохгүй. Сансар ертөнцөд нэг тусгай тогтсон зүйл байдаг, энэ бол хэний нүгэл ихэтчихвэл тэр бол муу хүн. Чи өөрийнхөө сууриар түүнтэй нүглийг сольж байгаа юм, нүгэл ихэтчихвэл яаж бясалгах юм? Тэр чиний суурийг бүрэн бүтнээр нь сүйтгэсэн, энэ аймаар биш гэж үү? Өвчтэй хүн сайжирсан, таатай болсон, харин чи гэртээ хариад таагүй болчихсон. Хэрэв чи хоёр хавдартай хүнийг эдгээчих юм бол, чи өөрөө түүний оронд үгүй болно, энэ аюултай биш гэж үү? Яг л ийм байдаг, маш олон хүн үүний ёс учирыг мэддэггүй.

Зарим хуурамч чигон багш нарыг, ямар их нэр хүндтэйг нь битгий хар, нэр хүндтэй байх нь сайн мэдлэгтэй гэсэн үг биш. Энгийн хүн юу мэдэх юм? Цаас шиг, салхи хаашаа хийснэ тийшээ хийсч, ямар ч зүйлд үнэмшичихдэг. Чи түүний одоогийн ингэж хийж байгааг нь битгий хар, тэр хүнийг хохироож байгаагаас гадна, бас өөрийгөө хохироож байгаа юм, ганц хоёр жилийн дараа чи түүний ямар байдалтай байхыг нь хараарай, бясалгалыг ингэж сүйтгэхийг зөвшөөрөхгүй. Бясалгал бол өвчнийг эдгээж чадна, тэгэхдээ өвчнийг эдгээхийн тулд биш. Тэр бол ер бусын зүйл юм, бидний энгийн хүний мэргэжил биш, чи түүнийг хамаагүй ингэж сүйтгэх юм бол туйлаас зөвшөөрөхгүй. Одоо зарим хуурамч чигон багш нар эх захгүй болгосон, чигоныг нэртэй болох, баян болох аргаа болгосон, тэр сүр хүч нь ихэссэн харгис бүлгийг бий болгож байгаа юм, жинхэнэ чигон багш нараас тоогоороо маш давуу байгаа, энгийн хүн бүгд ингэж ярьж, ингэж хийхэд, чи үнэмшичих үү? Чигоныг ийм л байдаг гэж үздэг, ийм биш. Миний ярьсан бол жинхэнэ ёс юм.

Энгийн хүн, хүн хүний хооронд янз бүрийн нийгмийн харилцаа гарахад, өөрийнхөө ашгийн тулд муу зүйл хийдэг, өр тавьчихвал, өрөө төлөхдөө даах ёстой. Жишээ нь, чи хамаагүй өвчнийг эдгээнэ, чи яг үнэндээ эдгээж чадвал, үүнийг зөвшөөрөх юм уу? Будда байхгүй газар гэж үгүй, ийм их Будда яагаад энэ зүйлийг хийхгүй байгаа вэ? Тэр хүн төрөлхтнийг тайван амар болгочихвол ямар сайн юм бэ! Тэр яагаад хийдэггүй гэж? Хүн өөрийнхөө нүглийг өөрөө төлөх ёстой, хэн ч энэ ёсыг сүйтгэж зүрхлэхгүй. Хүн өөрөө бясалгалын явцад, магадгүй тэр нинжин сэтгэлийн улмаас хааяа хүнд тусладаг, тэгэхдээ тэр зөвхөн өвчнийг жоохон хойшруулдаг. Чамд одоо гай зовлон тохиолдохгүй харин дараа тохиолдоно, эсвэл чамд өөрчилж өгнө, чи өвчин тусахгүй бол мөнгө алдана, гай зовлон тохиолдоно, магадгүй ийм байдаг.

Жинхэнэ энэ зүйлийг хийж болвол, дорхноо тэр нүглийг чамд арилгаж өгнө, гэхдээ энэ нь зөвхөн бясалгаж байгаа хүнд л болно, харин энгийн хүнд хийж болохгүй. Би энд зөвхөн өөрийнхөө энэ үүдний ёсыг ярьж байгаа юм биш, би бидний бүх сансар ертөнцийн үнэнг ярьж байгаа, би бясалгалын орны үнэн байдлыг ярьж байгаа. Бидний энд чамд өвчнийг эдгээхийг заахгүй, бид чамайг аугаа замаар, зөв замаар, дээш дагуулж байгаа. Иймээс би бүх хичээл дээр ингэж ярьдаг, Фалунь Дафагийн шавь нарыг өвчин харахыг зөвшөөрөхгүй, чи өвчинг үзэж өгвөл бидний Фалунь Дафагийн хүн биш. Яагаад гэвэл бид зөв зам руу чамайг дагуулж байгаа, гурамсан ертөнцийн номын бясалгах явцад үргэлж чамд биеийг чинь ариутгаад л, ариутгаад л, ариутгаад л, дээд энерги бие бодиор бүр мөсөн хувирах хүртэл юм. Чи бас өөрийнхөө биед хар зүйлийг бий болговол, чи яаж бясалгах юм? Тэр нүгэл ш дээ! Үндсэндээ бясалгаж болохгүй болно. Чамд ихэтчихвэл, чи дааж чадахгүй, маш их гашуун зовлон амсчихвал чи бясалгаж чадахгүй болно, ёс нь энэ л юм. Би энэ аугаа номыг заан тараасан, чи магадгүй миний ямар зүйл заан тараасныг мэдэхгүй байгаа. Энэ аугаа ном нэгэнт тарж гарсан болохоор, үүнийг хамгаалах аргатай. Чи хүний өвчнийг харвал, чиний биед өгсөн бүх бясалгалын зүйлийг, миний номын бие бүгдийг нь буцаан хураагаад авчихна. Чиний нэр, ашгийн тулд ийм нандин зүйлийг хамаагүй чамаар сүйтгүүлэхгүй. Номын шаардлагын дагуугаар хийхгүй бол, бидний Фалунь Дафагийн хүн биш, чиний биеийг энгийн хүний байранд буцаагаад оруулчихна, муу зүйлүүдийг чинь буцаагаад чамд өгчихнэ, яагаад гэвэл чи энгийн хүн болохыг хүссэн.

Өчигдрөөс эхлэн хичээл сонссоноос хойш, бидний маш олон хүний бүх бие нь хөнгөрсөнийг мэдэрсэн. Гэхдээ цөөн тооны хүнд өвчтэй хүмүүс түрүүлж, өчигдрөөс эхлээд бие нь тааруу болсон. Өчигдөр би та бүгдийн биен дээр байгаа муу зүйлийг авч хаясаны дараа, бидний ихэнх хүмүүсийн бүх бие нь хөнгөрсөнийг мэдэрсэн, бие нь маш их эвтэйхэн. Гэхдээ, бидний энэ сансар ертөнцөд алдахгүй бол олдохгүй гэдэг ёс байдаг, бүгдийг нь чамаас авч хаяж болохгүй, чи жоохон ч даахгүй бол туйлаас зөвшөөрөхгүй. Өөрөөр яривал чиний өвчний үндэсний учирыг, биеийн муу байгаа үндэсний учирыг бид чамаас авч хаясан, гэхдээ чамд бас нэг өвчний орон байгаа. Тэнгэрийн нүд нээгдсэн давхарга нь маш их доогуур байхдаа, биен дотор тойрог тойрогоор хар хий харагддаг, өвчтэй бохир хий, тэр бас өтгөрчихсөн, маш өтгөн хар хийн тойрог юм, тэр тэлчих юм бол чиний биеийг дүүргэчихдэг.

Өнөөдрөөс эхлээд, зарим хүний бүх бие нь даарч байгааг мэдэрнэ, хүнд ханиад хүрсэн юм шиг, магадгүй яс хүртэл өвдөнө. Ихэнх хүний зарим хэсэгт тааруухан, хөл өвдөнө, толгой эргэнэ. Урьд нь чиний өвчтэй газар магадгүй чигоноор хичээллээд сайжирсан гэж мэдэрсэн, бас магадгүй аль нэг чигон багш чамайг сайжруулсан, тэгэхдээ одоо дахиад өвдчихсөн. Үүний учир нь тэр чамайг эдгээж чадаагүй, зөвхөн хойшруулсан, тэр газарт байгаад л байна, чиний өвчин одоо хөдлөхгүй, ирээдүйд хөдлөнө. Бид нар эдгээрийг бүгдийг нь гаргана, чамд бүгдийг нь гаргаж өгнө, бүгдийг нь бүр үндсээр нь гаргаж хаяна. Ингэвэл, магадгүй чиний өвчин дахин хөдөлсөн гэж мэдэрнэ, энэ бол үндсээр нь нүглийг хаях гэж байгаа юм, иймээс чамд ийм урвал гардаг, зарим хүний зарим хэсэгт урвалтай байдаг, ингэж ч эвгүй, тэгэж ч эвгүй, янз бүрийн эвгүй зүйл тохиолдоно, энэ бол хэвийн зүйл юм. Би та бүгдэд хэлье, яаж эвгүй байсан ч, тууштай ирж хичээлээ сонс, чи энэ хичээлд орж ирэхэд, чамд ямар ч өвчний шинж ч байхгүй болно, ямар ч аюул гарахгүй. Үүнийг та бүгдэд хэлье, чи ямар ч "өвчин" зовлонтой байлаа ч, тууштай ирэхийг чинь хүсч байна, номыг олох хэцүү. Чи улам эвгүй болоход юмс үзэгдэл туйлдаа хүрвэл эсрэгээр хувьсал гардаг гэсэн үг, чиний бүх биеийг ариутгах гэж байгаа, заавал бүгдийг нь ариутгана. Өвчний үндсийг аль хэдийн авчихсан, зөвхөн үлдсэн ийм жоохон хар хийг өөрөө гарга, чамаар тийм жоохон зовлонг даалгуулна, зовлон тулгаруулна, чи жоохон ч даахгүй бол болохгүй.

Энгийн хүний нийгэмд нэр ашгийн төлөө, хүн хүний хооронд тэмцэлдэж булаалдаад л, чи сайн унтаж чадахгүй, сайн идэж чадахгүй, чи өөрийнхөө биеийг аль хэдийн маш замбараагүй болгосон, өөр орон зайгаас чиний биеийг харахад, яс хүртлээ нэг нэгээрээ хар байдаг. Ийм янзтай биеийг, гэнэт чамд ариутгаж өгсөн, жоохон ч урвал байхгүй бол болохгүй, иймээс чамд урвал байна. Зарим хүн бөөлжөнө, гүйлгэнэ. Хуучин маш олон газрын сурагчид надад санал бодлоо бичихдээ бас энэ асуудлыг ярьсан: багшаа, би хичээлээ сонссоны дараа гэртээ харих замдаа нойлын өрөө орсоор байгаад харьсан. Яагаад гэвэл дотор эрхтэн хүртэл ариутгагдах ёстой. Бас зарим нэг хүн унтдаг, намайг хичээл ярьж дуусахад тэр ч сэрдэг. Яагаад вэ? Учир нь тэр толгойн өвчтэй, түүнд янзалж өгөх ёстой. Толгойг янзлавал, тэр үндсэндээ дааж чадахгүй, иймээс заавал түүнийг мэдээ алдуулах байдалд оруулах ёстой, тэр мэдэхгүй. Гэхдээ зарим хүн сонсох талын асуудал байхгүй, тэр маш их гүн унтсан, гэхдээ нэг үг ч алдаагүй, бүгдийг нь сонссон, тэр хүн үүнээс хойш цог жавхлантай болсон, хоёр өдөр унтахгүй байсан ч нойр нь хүрэхгүй. Бүгд өөр өөр байдалтай байдаг, бүгдийг нь янзлана, чамд бүх биеийг чинь ариутгаж өгнө.

Жинхэнэ Фалунь Дафаг бясалгадаг хүн, чи санаа сэтгэлээ тавьж чадвал, одоогоос эхлээд бүгд урвалтай болно. Тавьж чадахгүй тэдгээр хүмүүс, аман дээрээ тавьсан гэж ярьдаг, тэр үнэндээ тавиагүй, иймээс чамд хийхэд маш их хэцүү. Бас нэг хэсэг хүмүүс миний ярьсан хичээлийн агуулгыг дараа нь ойлгодог, тэр сэтгэлээ тавьсан, бие нь ариутгагдсан, бусад хүний бие нь бүгд хөнгөрсөн, тэр дөнгөж өвчнийг хаяж эхлэнэ, таагүй болж эхэлнэ. Анги болгонд ийм хоцрогдсон хүн байдаг, ойлгох чадвар нь тааруухан, иймээс чамд ямар байдал тааралдсан ч бүгд хэвийн юм. Бусад газрын ангид, бүгдэд нь ийм байдал гарч байсан, зарим хүн маш таагүй, сандал дэрэлж хэвтчихээд явахгүй, намайг индэрээс бууж ирээд түүнийг эдгээхийг хүлээдэг. Би чамайг гараараа эдгээж өгөхгүй, зөвхөн ийм жоохон давааг даваж чадахгүй байж, үүнээс хойш чи өөрөө бясалгахдаа, чамд маш олон том зовлон тулгарна, үүнийг давж чадахгүй бол, чи яаж бясалгах юм? Ийм жоохон зүйлийг чи давж чадахгүй гэж үү? Бүгдийг нь давж чадна. Иймээс та бүгд дахин намайг хайж өвчнөө эдгэрүүлэхийг битгий оролдоорой, би бас өвчнийг эдгээхгүй, чи "өвчин" гэсэн энэ үгийг ярихад, би сонсохыг хүсэхгүй байна.

Хүнийг аврахад маш хэцүү, анги болгонд зууны 5-10% хүн дагаж чаддаггүй. Хүн болгон Бумбын мөрийг олох боломжгүй, харин зөвхөн тууштай бясалгаж чадах хүн байсан ч, бас чамайг бясалгаад гарч чадах юм уу үгүйг чинь харна, бас чамайг бясалгах зоригтой байж чадах юм уу үгүйг чинь харна, хүн болгон Будда болох боломжгүй. Жинхэнэ аугаа номыг бясалгадаг хүн, энэ номыг харахад бас адил байдал гардаг, мөн олох ёстой бүх зүйлийг олно.